Хэт даврагчид 20 иргэнийг барьцаалжээ

img

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн дайчид Ливийн Сирт хотноо үйл ажиллагаагаа явуулдаг Ибн Сина гэх эмнэлэг рүү халдаж, 20 гаруй иргэнийг барьцаалсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Гэрчүүдийн мэдээлснээр эмнэлгийн барилга руу 50 гаруй хэт даврагч дайрсан. Мөн тэсрэх бөмбөг дэлбэлж, хоёр хүний аминд хүрсэн гэжээ. Барьцаалагдсан хүмүүсийн дунд Филиппин, Украин, Энэтхэг, Сербийн иргэд байгаа аж. Хотын удирдлагууд барьцааны иргэдийн байршлыг тогтоохоор ажиллаж эхэлсэн байна.

1

Энэ сарын эхээр хэт даврагчид Ливийн нэгэн газрын тосны компанид халдаж, тус компанид ажилладаг гадаадын 15 ажилтныг барьцаалсан юм. Барьцааны иргэдийн дунд Филиппин, Австралийн иргэд байгаа юм. Тус улсын удирдлагууд хэт даврагчидтай холбоо тогтоохоор ажиллаж байна.

АНУ-ын талаас хэт даврагчид олон улсыг дахин заналхийлэх зорилгоор хяналтаа тогтоохоор оролдож буй бүс нутгуудад ажиллаж, амьдардаг иргэдийг барьцаалах боллоо гэж мэдэгджээ. Өнгөрөгч хоёрдугаар сарын эхээр хэт даврагчид Францын иргэнийг барьцаалсан билээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ