Аялал жуулчлалынхан цуглана

Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуучлалын яам, Монголын аялал жуучлалын холбоо хамтран “Mongolia ITM-2015” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулах гэж байна. Уг үзэсгэлэн 1999 оноос хойш зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жил манай орон дэлхийн хамгийн томоохон аялал жуулчлалын үзэсгэлэн “ITB Berlin – 2015” үзэсгэлэнгийн албан ёсны түнш орноор оролцсоны дараах Аялал жуулчлалын шинэ сезоны бэлтгэлийг хангах ажлын хүрээнд явагдаж байгаагаараа илүү ач холбогдолтой юм. “Mongolia ITM-2015” олон улсын үзэсгэлэнд 21 аймгийн Аялал жуулчлалын газрын дарга мэргэжилтнүүд оролцож өөрсдийн нутаг орны аялал жуулчлалын талаар танилцуулга хийх юм. Үзэсгэлэн энэ сарын 21, 22-ний өдрүүдэд “Мишээл экспо”-д болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ