Онгоц барьцаалахыг завджээ

АНУ-ын агаарын тээврийн “United Airlines” компанийн “Boeing 737” онгоцыг 30 орчим насны эрэгтэй барьцаалахыг завдсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тус онгоцонд нийтдээ 155 хүн зорчиж явжээ. Залуу онгоц хөөрөхөөс өмнө “Хэт даврагчид мандтугай. Жихад, Жихад” хэмээн хашгирч “Би онгоцыг барьцаалж байна” гэж хэлжээ.
1
Түүнийг ийнхүү хэлсний дараа онгоцны ахмад, туслах нисгэгч, онгоцны үйлчлэгч нар хамтарч, залууг аюулгүй болгосон байна. Гэмт этгээдийг цагдаа нарт хүлээлгэн өгсний дараа онгоц Денвер хот руу хөөрчээ. Мэдүүлгийн үеэр нөгөөх залуу “Би зугаацахыг хүссэн юм” гэж хэлжээ. Түүнийг Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлтэй холбоотой байж болзошгүй хэмээн таамаглаж буй юм.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ