Келли Роуленд хүүгээ танилцуулав

img

“Destiny's Child” хамтлагийн экс гишүүн, дуучин Келли Роуленд өнгөрсөн арванхоёрдугаар сард амаржиж хүүтэй болсон билээ. Тэрбээр хүүдээ Титан гэх нэрийг хайрласан юм. Дуучин бүсгүй өчигдөр нөхөр, хүү хоёрынхоо хамтаар “Essence” сэтгүүлийн нүүр хуудсыг чимж, фэнүүддээ шинэ хүнээ танилцуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр өнөөдрийг хүртэл хүүгийнхээ зургийг нийтэд үзүүлээгүй юм.

1

Келли “Амьдралыг минь улам гэрэлтүүлж буй хүүгээрээ бахархаж байна. Гэр бүл минь үүрд аз жаргалтай байгаасай” гэж ярьжээ. Тэрбээр 2012 онд менежер Тим Уеатрпонтой хуримаа хийсэн юм. Тус сэтгүүл худалдаанд гарсны дараа Келлигийн дотны найз, дуучин Бейонси твиттертээ “Жинхэнэ гоо үзэсгэлэн. Титан том болжээ” гэж жиргэжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ