Путиний саналаас татгалзсан эрхмүүд

Ирэх тавдугаар сарын 9-ны өдөр фашист Германыг ялсны 70 жилийн ой тохиох билээ. Түүхэн баярын хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин энэхүү баярт оролцохыг дэлхийн удирдагчдаас хүсч, урилга явуулсан юм. БНХАУ-ын дарга Си Зиньпин, Чехийн Ерөнхийлөгч Мелош Земон, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Ын Хэ, Кергезийн Ерөнхийлөгч Алмазбек Атамбаев, Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев, Египетийн Ерөнхийлөгч Абдуль Фаттах аль Сиси, Голландын Ерөнхий сайд Марк Руттет, Арменийн Ерөнхийлөгч Серж Саркисьян, Азербайжаны Ерөнхийлөгч Илхам Алиев, Вьетнамын Ерөнхийлөгч Нго Дин Дьем, Грекийн Ерөнхийлөгч Прокопис Павлопулос, Израйлийн Ерөнхий сайд Бенжамин Ньетаньяху нар Ялалтын баярт оролцох нь тодорхой болжээ.
.
Тэгвэл Путиний урилгаас татгалзсан эрхмүүдийн жагсаалтыг “www.theguardian.com” сайт гаргасан байна.
1
Барак Обама
1
Украины зүүн хязгаарт болж буй дайнаас болж АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Оросын эсрэг хэд хэдэн салбарт хориг тавьсан юм. Энэхүү хоригоос болж хоёр орны дунд таагүй харилцаа үүссэн билээ. Таагүй харилцаанд цэг тавих зорилгоор Путин Ялалтын баярт оролцохыг Обамагаас хүссэн аж. Обама урилгыг хүлээн авсан ч оролцохоос татгалзсан билээ. Тэрбээр “Би Москвад айлчлах төлөвлөгөөгүй байна” гэж мэдэгджээ.
1
Жон Керри
1
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, Ерөнхийлөгчөө Ялалтын баярт оролцохоос татгалзсны дараа Путиний урилгаас татгалзсан юм. Гэхдээ тэрбээр Ялалтын баярт оролцож боломжгүй гэдгээ Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой Женев хотноо уулзах үеэрээ хэлж, уучлалт гуйсан билээ.
1
Ангила Меркел
1
“Фашист Германыг ялсан орос цэргүүдийн баярт Германы удирдлагууд оролцох нь ичгүүртэй хэрэг” хэмээн “CNN” агентлаг бичжээ. Путиний урилгад канцлер Ангила Меркел эелдэгээр татгалзсан хариу өгчээ. Харин тэрбээр маргаан нь буюу тавдугаар сарын 10-нд Москвад очиж, дайны үеэр амиа алдсан нэр нь үл мэдэгдэх цэргийн хөшөөнд цэцэг өргөх гэнэ. 2005 оны Ялалтын 60 жилийн ойн баярт Германы Ерөнхий сайд асан Герхард Шрёдер оролцож байжээ.
1
Дэвид Камерон
1
Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон Украины хямралын гол буруутанг Орос хэмээн үзэж, Ялалтын баярт оролцохоос татгалзсан билээ. Тэрбээр “Путинтэй зэрэгцэн сууж, Оросын ард түмэнд баяр хүргэхийг хүсэхгүй байна” гэж мэдэгджээ.
1
Петр Порошенко
1
Украины Ерөнхийлөгч Петр Порошенко Ялалтын баярт оролцох урилга хүлээн авсныхаа дараа хэвлэлийн хурал зарласан юм. Тэрбээр “Улсыг минь эзлэхийг санаархаж буй салан тусгаарлагчид босогчдыг зэвсгээр хангадаг Орост очихыг хүсэхгүй байна” гэж хэлжээ.
1
Франсуа Олланд
1
Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд өнгөрсөн оны сүүлээр Путинтэй уулзсан билээ. Уулзалтын дараа Ерөнхийлөгч, олон улсыг Орост хэрэгжүүлж буй хоригоо цуцлахыг шаардаж, Украины хямралд тус улсыг холбохгүй байхыг уриалсан юм. Франц-Оросын харилцаа аажмаар сайжирч буй ч Олланд Ялалтын баярт оролцохоос татгалзжээ. Тэрбээр тавдугаар сарын 9-ны өдөр болох парадад оролцохгүй ч маргааш өдөр нь Путинтэй уулзахаар болжээ.
1
Ким Чен Ун
1
Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уныг Ялалтын баярт оролцож, гадаад дахь анхны айлчлалаа Орост хийнэ хэмээн олон улсын хэвлэлүүд мэдээлж буй. Энэхүү мэдээллийг тус улсын төрийн мэдлийн “KCNA” агентлаг хүртэл баталсан билээ. Гэхдээ удирдагч өөрийн амаар Ялалтын баярт оролцоно гэж мэдэгдээгүй байна. Баярын үеэр Путиний хүсэлтээр хоёр Солонгосын удирдлагууд уулзаж магадгүй гэж хэвлэлүүд таамаглаж байгаа. Оросын “Орт 1” телевиз “Ялалтын баярын үеэр Путиний дэргэд Ким Чен Ун сууна” гэж мэдээлжээ.
1
Шинзо Абэ
1
Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Украины хямралтай холбоотойгоор Ялалтын баярт оролцохгүй гэдгээ мэдэгдэв. Тэрбээр “Орос салан тусгаарлагчдыг зэвсгээр хангадаг. Тиймээс Ялалтын баярт оролцохгүй” гэж хэлжээ.
1
Тони Эббот
1
Ихэнх улсын удирдлага Украины зүүн хязгаарт болж буй сөргөлдөөнөөс үүдэн Оросын нийслэл Москва хотноо зохион байгуулагдах гэж буй Ялалтын баярт оролцохоос татгалзаж байгаа. Дээрх шалтгаанаар Австралийн Ерөнхий сайд Тони Эббот ч мөн баярт оролцохоос татгалзав.
1
Дональд Туск
1
Европын зөвлөлийн дарга Дональд Туск Москва хотноо зохион байгуулагдах Ялалтын баярт оролцохоос татгалзсан юм. Тэрбээр татгалзсан шалтгаанаа “Путиний урилгыг хүлээн авсан. Би Москвад очихгүй, парад үзэхгүй. Украины ард түмнийг хохироож буй улсад очиж, тус улсын удирдлагуудад баяр хүргэхийг хүсэхгүй байна” гэж хэлжээ.
1
Бан Ги Мүн
1
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн ОХУ-ын Ерөнхийлөгчийн урилгаас татгалзаж буйгаа мэдэгдлээ. Тэрбээр парадад оролцохгүй болсон шалтгаанаа тайлбарлаагүй ч Украины хямралаас болж, Путиний саналаас татгалзсан байж болзошгүй хэмээн хэвлэлүүд бичиж байна.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ