Шинжээчдийн дүгнэлт хэрэг үүсгэх “шав” тавьдаг

img

Шинжээчдийн дүгнэлт Иргэний болон Эрүүгийн хэрэг үүсгэх “шав” тавьдаг

g

Татвар төлөхөөс зайлсхийсэн, орлогоо дутуу мэдээлсэн гэх мэт олон үндэслэлээр аж ахуйн нэгжүүд татварын албаны шалгалтад бүдэрч, акт тогтоолгон, торгууль хүлээдэг явдал манай улсын хэмжээнд бишгүй бий. Ихэнхдээ тэд энэ асуудлыг /торгуулиа/ татварын албатай маргаан мэтгэлцээн хийлгүйгээр, даруухнаар төлөөд өнгөрөх тохиолдол бий. Эсвэл дараагийн алхам нь Татварын маргаан таслах зөвлөлд хандах.

g

Аж ахуйн нэгж хэрвээ татварын байцаагчийн актыг хүлээн зөвшөөрөхгүй бол Татварын маргаан таслах зөвлөлийн хуралдаанаар тухайн татварын байцаагчийн эсрэг гомдол мэдүүлэх эрхтэй байдаг. Өөрөөр хэлбэл нэг талаас татварын байцаагч, нөгөө талаас аж ахуйн нэгжийн санхүүгийн албаны удирдлагууд Татварын маргаан таслах хурлын танхимд уулзаж, учраа олно гэсэн үг. Энэ зарчмаар өнгөрсөн 2012 оны нэгдүгээр улиралд л гэхэд 30 гаруй компанид холбогдох 400 гаруй тэрбум төгрөгийн татварын маргааныг хянан хэлэлцжээ. Тухайлбал уншигчдын сайн мэдэх “Петро чайна дачин тамсаг” компани л гэхэд 2012 онд 300 тэрбум төгрөгийн татварын өрийн асуудлаар маргаан таслах зөвлөлийн хурлаар хэлэлцэгдсэн байдаг.

h

2012 онд болсон Татварын маргаан таслах зөвлөлийн хурлаар хэлэлцсэн нийт маргааны 70 хувьд Татварын алба ялалт байгуулж, татварын байцаагчийн тавьсан акт, торгууль хуулийн хүрээнд байсан бөгөөд тухайн аж ахуйн нэгжүүд тухайн татварын өрийг төлж, төрийг хохиролгүй болгосон. Харин үлдсэн 30 хувьд нь татварын маргаан татвар төлөгчдийн талд шийдвэрлэгдсэн байдаг.

h

Өөрөөр хэлбэл дээрх 30 хувьд тооцогдсон аж ахуйн нэгжүүдэд акт тавьсан татварын байцаагч нар буруу ажилласан гэсэн үг.

j

Магадгүй зарим хүн зөвхөн бага хэмжээний татварын маргааныг ингэж шийдвэрлэдэг мэтээр бодож байж болох юм. Гэвч үгүй. Энэхүү шийдвэрийг аль нэг тал эсэргүүцэж байвал Иргэний хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэх гаргах эрх нь нээлттэй бөгөөд энэ зарчмаар явж шийдвэрлэгдсэн хэргүүд ар араасаа хөвөрсөн байдаг. Тэдгээр нь олны анхаарлыг ихээр татаж байсан “Иточу” ХХК, “Монгол газар” ХХК зэрэг аж ахуйн нэгжүүдтэй холбоотой хэргүүд байдаг байна. Тухайлбал шүүхээс Япон улсын “Иточу” корпораци л гэхэд Монгол Улсад 300 гаруй тэрбум төгрөгийг төлөх ёстой гэсэн шийдвэр гарч байсан. “Алтан Дорнод Монгол”-ын хувьд 75 тэрбум төгрөгийг энэ жил хүртэл төлөхөөр шүүхээс шийдвэрлэсэн байдаг.

j

Тиймээс татварын маргаан таслах чиглэлээр ажиллаж буй байцаагч нар зөвхөн эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, санхүүгийн чиглэлээр мэргэжилдээ сайн байхаас гадна, хууль, эрхзүйн чиглэлээр ч шилдэг нь байх шаардлагатайг харуулж буй хэрэг. Үүний хамгийн сүүлийн жишээ нь Саусгоби сэндс ХХК-тай холбоотой хэрэг. Үндсэндээ тухайн мэргэжилтнүүдийн дүгнэлт энэ хэргийг ямар байдлаар шийдвэрлэх вэ гэдэг анхны шанг нь татдаг гэсэн үг юм.

h

Саусгоби Сэндсийн хэргийг Эрүүгийн хуулиар шийдвэрлэх шаардлага байсан уу

h

Саусгоби Сэндс ХХК-тай холбоотой 35 тэрбум төгрөгийн татварын асуудлыг Эрүүгийн хуулиар шийдвэрлэсэн нь яах аргагүй олон нийт болон гадны хөрөнгө оруулагчдын анхаарлыг татахаас аргагүйд хүргэж байгаа юм. Түүнчлэн дээр дурьдсанчлан татварын маргаан таслах чиглэлээр ажиллаж буй байцаагч нар эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, санхүүгээс гадна хууль, эрхзүйн чиглэлээр мэргэших зайлшгүй шаардлага тулгарч байгаа нь энэ хэргээс илт мэдрэгдэж байгаа юм.

h

Тодруулбал нэлээд хэдэн жилийн өмнөөс “авлига өгсөн гэж” шалгаж эхэлсэн тус компанитай холбоотой хэрэг дундаа улсын төсөвтэй тэнцэх хэмжээний мөнгө угаасан болж улмаар тэр нь хэрэгсэхгүй болж эцэстээ “татварын” хэрэг болж 234 тэрбум төгрөгийн талаар яригдаж эхэлсэн байдаг. Харин татварын дүн нь хэд хэдэн удаа өөрчлөгдөж эцэстээ 35 тэрбум болж буурсныг хүн бүр мэдэж байгаа.Энэ асуудлыг тус хэрэгт оролцож буй талууд баталдаг эсвэл үгүйсгэдэггүй. Саусгоби Сэндс ХХК-ийн өмгөөлөгчийн үзэж буйгаар шинжээчдийн дүгнэлт нь ямар ч үндэслэлгүй бөгөөд тус компанийг зориуд буруутгах гэсэн санаатай ажиллагаа байсан аж.

j

Яагаад гэвэл нийт 35.3 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн гэх дүгнэлтийн 24.3 тэрбум төгрөг нь буюу 70 хувь нь татвар ногдуулах орлогоо бууруулахын тулд хуурамч өглөг үүсгэсэн гэх “зөрчил”. Энэ дүн нь Саусгоби Сэндс ХХК өөрийн толгой компаниас авсан 700-аад сая ам.долларын зээлийг төгрөгт хөрвүүлсэн дүнд валютын ханшийн өөрчлөлтөөс үүссэн бодит бус алдагдал гэдэг нь баримтаар нотлогдсон байдаг. Сүүлийн жилүүдэд доллартай харьцах төгрөгийн ханш унасаар байгаа бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Сангийн сайдын тушаалын дагуу тайлан гаргахдаа ам.долларыг тухайн үеийн буюу тайлан гаргах өдрийн ханшид шилжүүлэн тайлагнадаг. Валютын зээлтэй бүх аж ахуйн нэгж санхүү татварын тайлангаа энэ журмаар гаргадаг. Толгой компаниас орж ирэх болон тайлан гаргах үеийн ам.долларын ханш өөрчлөгдсөнөөс төгрөгийн өглөгийн дүнг өсгөж тайлагнадаг. Үүнийг хуурамчаар өглөг өсгөсөн гэж үзэж байгаа юм. Хэрвээ энэ үнэн бол Монголын маш олон аж ахуйн нэгж хуурамч өглөг үүсгэсэн зөрчилд унахаар байгаа юм.

h

Үлдсэн 10 тэрбум төгрөгний хувьд бараа бүтээгдэхүүнийг бусдад үнэ төлбөргүй шилжүүлэхдээ нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийсэн гэж буруутгасан байгаа юм. Шатсан экскаватор, актлагдаж устгасан дугуй, мөн орон нутгийн хил, гаалийн байгууллагын контор, склад, цэцэрлэг барих, малчдад өвөлжилтийн бэлтгэлд зориулж өвс, нүүрсний үнэ зэрэгт өгсөн мөнгөн хандивт нэмэгдсэн өртгийн албан татвар тооцох нь өөрөө хууль зөрчсөн асуудал юм. Мөн түүнчлэн бусдад шилжүүлсэн гэх шатсан эксковатор нь өнөөдрийг хүртэл сэг болоод тус компанийн уурхай дээр байж байгаа бөгөөд АТГ-ынхан очоод лацадчихсан байхад бусдад шилжүүлсэн гэж дүгнэлт гаргаж байгаа шинжээчдэд итгэхэд тун бэрх юм.

h

Хэрвээ хууль хяналтын байгууллагаас томилогдсон шинжээчдийн багийнхан дээрх баримтуудад тулгуурлан хуулийн хүрээнд дүгнэлт гаргасан бол өдгөө энэ асуудал Эрүүгийн хуулийн хүрээнд яригдахааргүй байсан гэдэг нь мэдэгдэж буй биз ээ. Хууль хяналтын байгууллага болон шүүгчид бол өөрсдийн мэргэжил буюу хуулийн чиглэлээрээ мэргэшсэн хүмүүс. Харин тэдэнд ня-бо, санхүү бүртгэлийн мэдлэг, туршлага байхгүй. Тиймдээ ч санхүү бүртгэлийн чиглэлээр мэргэшсэн шинжээчдийг томилж дүгнэлт гаргуулах нь зүй нь хэрэг юм. Хуулиар шинжээч нь дүгнэлт гаргахдаа мэргэжлийн өндөр ур чадвартай, хэнээс ч хараат бус, бие даасан байх үүрэгтэй байдаг. Харамсалтай нь Саусгоби Сэндсийн хэрэгт томилогдсон шинжээчид энэ үүргээ биелүүлж чадсан эсэхэд тэдний гаргасан дээрх хоёр алдааг харахад л эргэлзээ төрөхөөр байгаа юм.

g

Цаашлаад шинжээчид нь дүгнэлт гаргахдаа санхүү, татвар, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтыг бүрэн үзэж шалгаагүй, анхны шинжээч нь компанийн балансыг өөрөө зохиож, түүндээ үндэслэн дүгнэлт гаргасан зэрэг нь шүүх хурлын үеэр нь тогтоогдсон байдаг. Хэдэн зуун хүний ажил, амьдралтай холбоотой дүгнэлт гаргаж байгаа шинжээчид уул нь асуудалд нухацтай хандаж, нотлох баримтуудыг сайтар судалж байж дүгнэлтээ гаргах ёстой байсан юм.

d

Эх сурвалж:

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

delger:
tatvariin eg iin darga ni sain duraaraa ajlaasaa ogtsorvol taarna, ichmeer damshguud!
2015-03-18