Миний хүү алуурчин биш

img

Оросын улстөрч Борис Немцовын аллагатай холбоотойгоор 27-55 насны таван чечень эрийг баривчилсан юм. Тэгвэл баригдсан таван этгээдийн нэг Анзор Губашевийн ээж “ВВС” агентлагт ярилцлага өгчээ. Тэрбээр “Миний хүү алуурчин биш. Би хүүдээ итгэж байна. Хүү минь үнэхээр Борис Немцовыг хөнөөсөн гэж үү. Итгэхгүй байна. Яагаад ямар ч баримтгүй байж хүүг минь тамлан зовоож байгаа юм бэ. Түүнтэй уулзахыг цагдаа нар хориглож байгаа. Хүүгээ хармаар байна. Хүүтэйгээ уулзахыг минь зөвшөөрөөч. Хүү минь улс төрийн золиос болохыг би зөвшөөрөхгүй” гэж хэлжээ. Энэхүү ярилцлагын дараа Анзор Губашевийг гэр бүлтэйгээ уулзахыг Москвагийн цагдаа нар зөвшөөрсөн гэж тус агентлагийн сэтгүүлч Сара Райнсфорд блогтоо бичсэн байна.

1

Немцовын охин Жанна Немцов аавынхаа үхлийг хажуунаас нь харсан мөртлөө юу ч ярихгүй байгаа Украины загвар өмсөгч Анна Дурицкаятай уулзахыг хүссэн ч татгалзсан хариу авсан тухай “Орт 1” телевиз мэдээлжээ. Анна “Би хэрэг гарсан шөнө Немцовтой хамт байсан. Гэмт этгээдүүд гэнэт л түүн рүү буудсан. Немцов намайг дарж унасан учир би хэрэгтнүүдийн царайг ч харж чадаагүй” гэж хэлжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

тийн байна.:
эсүүл ялалтын баяр дөхөж байгаа учраас немц нэртэй нөхдүүдийг нухсан байж мэдэх л юм. за за хэн мэдлээ.
2015-03-19
тиин байна. :
пөөх яаг тийн ш дээ. тэр нууцыг л тэнд уулз гэж бөөн мөнгө амлачаал аваачиж байгаад нухчихсан. нөгөөдөх нь бас ч эр хүн байна. үхэхдээ хүртэл нууцаа хайрлаж сүүлийн удаа үнсэх гэж дээрээс нь дарсан байна. энэ дээр бичсэн нөхөр яг мэджиин ш дээ. ийм л нөхдүүдээ дэмжиж тагнуул мануул нь ажилтнаа болгох хэрэгтэй. айгү бол нууц нь тохирсон мөнгөө авий гэтэл өөдөөс нь салаавч өгсөн дөө. тэгээд хулхидуулсан урд шөнө нь немцовт хүчиндүүлсэнээ бодоод охинтой нь уулзаж чадхгүй байгаа даа.
2015-03-19
монголчууд:
украйн *: фашист бандеровчуудынхаа даалгавараар немцов гэдэг еврейг тэнд дагуулж аваачаад буудуулж алуулах тусгай даалгавартай байсан.энэ бүхнийг нөгөө л өмхий хар америкууд зохион байгуулж орос орныг эмх замбараагүй байдалд оруулах гэж үүнийг хийсэн юм.
2015-03-19