Ураны асуудлаар хэлэлцүүлэг өрнөнө

img

Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөл, ХААИС, Дэлхийн монгол ногоон нэгдэл хамтран “Ураны хайгуул, олборлолт ба түүний эерэг ба сөрөг үр дагавар” сэдэвт олон улсын семинар, хэлэлцүүлгийг маргааш буюу энэ сарын 19-нд зохион байгуулахаар болжээ. Энэ талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

f

 Уг мэдээлэлд Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөл С.Цэрэнчимэд, “Босоо хөх монгол” хөдөлгөөний  бүлгэмийн тэргүүн П.Шинжээравдан, “Босоо хөх монгол” хөдөлгөөний  бүлгэмийн УЗ-ийн гишүүн Х.Бээжин, Цөмийн зэвсэггүй Ази байгууллагийн дэд ерөнхийлөгч Чой Сёнгкү болон бусад албаны хүмүүс мэдээлэл хийсэн юм.

f

Манай улсад 2012 оноос эхлэн Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Аргалант, Сүхбаатар, Дорнод, Дорноговь,Архангай аймагт онош нь тодорхойгүйгээр малын үхэл хорогдол бүртгэгдэж, орон нутгийн мал эмнэлгийн удаа дараагийн дуудлагаар мэргэжлийн байгууллага болон төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж байсан.  Гэвч нааштай арга хэмжээг авч чадахгүй байсаар өдийг хүрсэн байдаг. Малын үхэл хорогдол, өвчлөлийн шалтгааныг тогтоох зорилгоор Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг ажлын хэсэг гарган ажлуулсан. Ажлын хэсгийн дүгнэлтээр тус нутгийн мал сүрэг нь селен, хүнцэл, кадми зэрэг хүнд металлын хордлого болон мөн тодорхой цацаргийн нөлөөлөлд автсан байж болзошгүйг тогтоосон байдаг. Гэвч өдий хүртэл малын өвчлөл хорогдлыг зогсоох, өвчний оношийг эцсийн байдлаар тогтоох дорвитой ажил хийгээгүй юм.

Иймд дээрх байгууллагууд хамтран ураны асуудлаар хэлэлцүүлэг хийхээр болсон гэнэ. Хэлэлцүүлэгт Ази Европын орнуудын байгаль хамгаалагчдын төлөөлөлөөс бүрдсэн эрдэмтэн судлаачид, нийгмийн болон хэвлэл мэдээллийн ажилтнууд урилгаар орох юм байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг болон холбогдох яам, агентлагууд, ураны бүс нутгийн малчин, сумын удирдлага, уран олборлолт хийдэг аж ахуйн нэгжүүд оролцох аж.

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
gazrin yranaas bolj mal ovs idej hordoj uhdeg.hun gazraas ovs idej uhdeg ymu.zaluu chi ymar teneg bna
2015-03-18
бямбаа:
энэ юу болж байна вэ. монголын. эрдэмтдийн үндэсний зөвлөл анти нуклеэр байгууллага болоо юу тэргүүн. цэрэнчимэд иргэний нийгмийн байгууллагуудтай нийлээд мэдэгдэл хийгээд байх чинь эрдэмтдийн саналыг тусгасан юм уу
2015-03-18
tumur:
дээр. комет бичсэн эргүү чамд хүн үхүүлэх ямар сонирхол байна вэ та хаанахын хүн бэ байгалийн ямар ч нөлөөлөлд мал хамгийн илүү өртөмтгий байдгийг мэдэх үү. улаанбадрахаас нэр бүхий олон хүн хордлогоор өвчилснийг дуулаагүй юу тэр ч байтугай хэд хэдэн хүн хрт хавдартай болсон байгаа удахгүй үхвэл чи баярлах байх аа
2015-03-18
......:
mal uheed bdag, hun ni yagaad uhdeggui yum be? eniig tailbarlah hun bn uu?
2015-03-18