338 мянган га талбайд тариалалт хийнэ

img

Хүнс, хөдөө аж ахуйн яам 2015 онд  дотоодын хэрэгцээг буудай, төмсөөр бүрэн, хүнсний ногоогоор 55 хувь хангах зорилт тавьжээ. Тариалалт ирэх зургадугаар сарын 15-наас эхлэх бөгөөд наймдугаар сарын 15 хүртэл 2-3 удаа боловсруулах аж. Энэ жил 338.000 га талбайд уринш бэлтгэх  ажээ.

р

Тариалан эрхлэлтийг дэмжих сан (ТЭДС)-гаас энэ онд ургамал хамгааллын 434 тонн бодис, 500 тонн бордоо нийлүүлэхээр болжээ. 30 хувийн урьдчилгаа авч, үлдсэн хэсгийг буудайгаар төлүүлэх гэрээгээр ургамал хамгааллын бодисыг тариаланчдад олгох аж. Улсын хэмжээнд 48.000 тонн үрийн буудай шаардлагатай байгаагийн 42.200 тонныг тариаланчид өөрсдөө нөөцөлсөн бол ТЭДС-д 1900 тонн байгаа юм байна. Мөн 5700 тонн дизель түлш шаардлагатай байгаагийн 2700 тонныг ТЭДС-гаас олгох нь. Ингэхдээ төлбөрийн 50 хувийг урьдчилгаа болгон авч, үлдэх хэсгийг ургацаас төлүүлэх нөхцөлтэй гэнэ. Тэгвэл техник тоног төхөөрөмжөө засаж эхэлсэн, ирэх сарын 15-нд дуусгах юм байна.

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
уринш тариалалт хоёрыг ялгадаггүй сэтгүүлч гэж байдаг байх нээ. уринш гэж хөрсөн дээр ямар нэг таримал юмуу эсвэл зэрлэг ургамал ургуулахгүй элдэншүүлж амрааж өнжөөхийг хэлж байгаа юм. тариалалт мэдээж ойлгомжтой. тэгээд ч энэ хоёр хугацааны хувьд өөр өөр хугацаанд хийгдэнэ дээ. дүү минь хэрэгтэй хэрэггүй цахим шагайж суухаар сайн сайн хүмүүсийн зохиол, нийтлэл өөр хэрэгтэй зүйлсийг олж унш. өөрөөр хэлбэл наад бөндгөрөө жаахан цэнэглэ.
2015-03-18
тариа:
ямар тэнэг нь иим мэдээ бичдэг байнаа. 6.15 нд тариалалт бурэн дууссан байдаг юм за.
2015-03-18