Кейт Бланшет: Би охинтой болсон

img

Холливуудын нэрт жүжигчин, “Оскар”-ын шагналт Кейт Бланшетийн “www.theguardian.com” сайтад өгсөн ярилцлагыг хүргэж байна. Тэрбээр сүүлд Диснейн бүтээл “Үнсгэлжин” кинонд тоглосон юм.

.

-Таныг Ойрхи Дорнодын нэг орноос 0-2 насны эрэгтэй хүүхэд өргөж авсан гэх мэдээлэл цацагдах боллоо. Энэ үнэн үү?

-Тиймээ. Би 1 настай охин хүүхэд өргөж авсан. Гэхдээ аль улсаас гэдгээ хэлэхийг хүсэхгүй байна. Энэ асуудал мөнхөд нууц хэвээрээ байгаасай гэж хүсч байна. Нөхөр бид хоёр удаан ярилцсаны эцэст хүүхэд үрчилж авахаар шийдсэн. Би гурван хүүтэй. Тиймээс л охинтой болохыг хүссэн. Өөр дэлгэрэнгүй зүйл ярихыг хүсэхгүй байна. Би охинтой болсон.

1

-Та хүссэн хүсээгүй хэвлэлийнхэн танай гэр бүлийн нууцыг нэг л өдөр олон нийтэд цацах байх даа. Сэтгүүлчид хэргийн зангилаа болон нууцыг мөрдөгчдөөс дутахааргүй амархан тайлдаг болсон. Хэрвээ охины тань талаарх бодит мэдээллүүд гарч эхэлвэл?

-Энэ бүхэн сэтгэлийг минь түгшээж байгаа. Олны танил, бусдын харцыг булаахыг хүсдэггүй гол шалтгаан минь хов. Хов, худал цуурхал эцэстээ бодит амьдралд хүртэл нөлөөлж, бат бөх гэр бүлийг салгадаг заншилтай. Гэхдээ охины минь талаар ямар ч мэдээлэл гарсан бай би үгүйсгэсэн, зөвтгөсөн мэдэгдэл хийхгүй. Яагаад гэвэл охин минь миний хэвлийгээс төрсөн миний үр. Хэн ч охиныг минь өргөмөл гэх мэтээр гутаахыг зөвшөөрөхгүй. Өнөөдрөөс эхэлж би энэ асуудлын талаар ганц ч үг дуугарахгүй.

1

-Нээлтээ хийгээд удаагүй байгаа “Үнсгэлжин” кинонд эсрэг дүр бүтээсэн. Найруулагчид таны гадаад төрх болон жүжиглэлт хурц учир дандаа эсрэг дүрээрээ сонгодог. Таны бүтээсэн ихэнх дүр мөс шиг хүйтэн байдаг?

-Үргэлж нэг талыг барьсан дүр бүтээдэг ч би алуурчин болон сэтгэл мэдрэлийн өвчтэй хүний дүрийг бүтээж үзээгүй. Өнгөрсөн он “Хөх Жасмин” кинонд тоглосон. Энэ киноны зураг авалт дуусаагүй байхад би дараагийн киноны захиалгаа авсан. Шинэхэн зохиолоо уншиж үзэхэд ууртай хадам ээжийн дүр байсан. Нэг үгээр бардам эхийн дүр. Үнсгэлжинг бүх насныхан мэднэ. Кино бүхэлдээ гэгээлэг зүйлийн тухай өгүүлдэг. Гэхдээ миний дүр тэр гэрэл гэгээг бага ч гэсэн харанхуйлахыг оролддог юм. Үзэгчид аз жаргалтай эхлээд, аз жаргалтайгаар дуусч, ямар ч өрнөлгүй киног үзэхийн тулд мөнгө төлөхгүй байх. Үзэгчид аз жаргалтай эхлэл, саад бэрхшээл болон цааш нь тодорхойгүй өрнөл, аз жаргалтай төгсгөлтэй киног үзэхийг хүсдэг. Ихэвчлэн миний бүтээдэг дүр өрнөл үед нь голлох үүргийг гүйцэтгэдэг. Үнсгэлжинг үзсэн үзэгчид миний бүтээсэн хадам эхийн дүрээр сөрөг энергийг хүлээн авч, намайг үзэн ядах ч би бүтээсэн дүрээрээ бахархдаг.

1

-Та дөрвөн хүүхдийн эх. Хүүхдүүд тань таны тоглосон киног үзээд дэлгэцэн доторх ээжийгээ үзэн ядах болох уу?

-Сайн хэлж мэдэхгүй байна. Би тоглосон бүх киногоо “CD”-ээр гэртээ хадгалдаг юм. Гэхдээ тэр дундаас хүүхдүүд үзэж болох 1, 2 кино байдаг. Инээдэмтэй шүү. Жишээлбэл, хөвгүүддээ сурагчтайгаа хайрын холбоо үүсгэж буй багшийн тухай өгүүлэх “Ичгүүргүй новш” гэх киног үзүүлж болохгүй. Би эерэг дүрээс эсрэг дүр болон хөшигний ар дахь явдлыг илэн далангүйгээр өгүүлсэн кинонд их тоглодог. Тиймээс хүүхдүүд минь миний тоглосон киног насанд хүрэх хүртлээ үзэх боломжгүй. /Инээв/ Нэг удаа дунд хүү минь “Ээжээ та ямар ажил хийдэг юм бэ” гэж асуусан.

1

-Та “Оскар”-ын шагналыг хоёр удаа хүртсэн. Энэ шагналыг хүртснээр таны амьдралд ямар өөрчлөлт гарав?

-2005 онд “I Элизабет”, өнгөрсөн онд “Хөх Жасмин” киногоор “Оскар”-ын эзэн болсон. Анхны “Оскар”-аа гэртээ авч очсон тэр үе миний амьдралын хамгийн сайхан мөч. Зүрхний цохилт бөмбөрийн чимээ адил чанга байсан. Их сандарч билээ. Кейт Бланшет гэх уран бүтээлч хоёр дахь “Оскар”-аа хүртсний дараа жинхэнэ уран бүтээлч, бусдад хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн болсон.

1

-Та 36 настай байхдаа 52 настай хатан хааны дүрийг бүтээсэн. Та дүрээ бүтээхдээ юун дээр гол анхаарлаа хандуулдаг вэ?

-Нэгд, зохиолоо сайн ойлгохыг хичээдэг. Нүүр будалт, хувцас зэргийн тусламжтай хэдэн настай ч хүний дүрийг бүтээж болно. Хамгийн гол нь чи зохиолоо ойлгож байхад л бүх зүйл боллоо. Бүх уран бүтээлч дүрдээ орохын тулд тусгай залбирал, мөргөл үйлддэг гэж сонссон. Гэхдээ надад бусдаас нууцаар хийдэг зүйл байхгүй.

1

-Холливуудын ихэнх уран бүтээлч илүү сайхан харагдахын тулд гоо сайхны хагалгаа хийлгэх болжээ. Тэд наснаасаа сайхан харагдах гэж золиос гаргаж байна. Энэ тухайд?

-“I Элизабет” кинон дээр гардаг юм. Миний хамгийн дуртай хэсэг. Хатан хаан 50 насыг давсан учир түүний нүдний дор гүн үрчлээ суусан байдаг. Гэтэл нэг эр “Хатантаан таны үрчлээ хажуунаасаа их сайхан харагдах юм. Энэхүү үрчлээ таныг ямар баясгалантай нэгэн гэдгийг чинь баталж байна. Энэ үрчлээг тогтоох гэж та хичнээн өдөр инээсэн бол” гэж хэлдэг. Яагаад нүүрэн дээрээ байгаа үрчлээг муухай гэж хэлэхээсээ өмнө түүнийг зөвөөр ашиглаж болохгүй гэж.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ