Цагааннуурын боомтыг түр хаана

img

Казах үндэстний Нарны баяр Наурызын баяр энэ сарын 22-нд болно. Үүнтэй холбогдуулан гуравдугаар сарын 18, 21, 22, 23-ны өдрүүдэд Цагааннуур боомтыг түр хугацаагаар хаахыг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас мэдээлэв.

а

Тус боомт нь Баян-Өлгий аймгийн Цагааннуур сумын нутагт оршдог, ОХУ-ын Уулын Алтайн БНУ-ын Ташанта боомттой хиллэдэг. Улсын хилээс 4,5 км, Баян-Өлгий аймгийн төвөөс 100 км, Улаанбаатар хотоос 1900 шахам км алслагджээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ