Хээрийн түймрийг бүрэн унтраажээ

img

Дорнод аймгийн Булган сумын гуравдугаар багийн нутаг “Улаан нуурын шанд” гэдэг газар хээрийн түймэр гарсан дуудлагыг тус аймгийн Онцгой байдлын хэлтэс хүлээн авч 24 албан хаагч, хоёр автомашинтай, сумаас 11 хүн, нэг автомашинтайгаар гарч, нийт 35 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллажээ. Түймрийг тухайн өдрийн 15:10 цагт буюу дуудлага авснаас дөрвөн цаг орчмын хугацаанд бүрэн унтрааж, байгаль орчны байцаагч Б-д хүлээлгэн өгсөн байна. Түймэр 500 метрийн өргөн, 2 км урттай газрыг хамарчээ.

ы

Мөн Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын гуравдугаар багийн нутаг Хөх нүдэн гэдэг газарт хээрийн түймэр гарсан дуудлагыг гуравдугаар сарын 17-ны өдрийн 16:20 цагт хүлээн авч, тус сумаас 20 хүн, 2 автомашинтай ажилласан байна. Найман км урт, 500 метрийн өргөнтэй түймрийг шөнийн 02:40 цагт бүрэн унтраасан аж.

ы

Урин дулаан цаг ирж, хөрс хуурайшилт ихтэй байгаагаас ой, хээрийн түймэр гарах эрсдэл ихэсч байна. Хуурайшилт аюултай буюу нэн аюултай зэрэглэлд хүрч байгаа болон “Түймрийн эрсдэл бүхий бүс нутаг”-т оршин сууж, байрлаж, түр хугацаагаар зорчиж буй иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын газраас онцгойлон анхаарууллаа.

б

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ