Жэйсон Стэтхем аав болно

“Тээвэрлэгч” киноны од жүжигчин Жэйсон Стэтхем тун удахгүй анхны хүүхдээ өлгийдөн авахаар болжээ Жүжигчний найз охин, загвар өмсөгч Рози Хантингтон гурван сартай жирэмсэн гэж “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хосууд өчигдөр Нью Йорк хотноо зохион байгуулагдсан загварын долоо хоногт оролцжээ. Энэ үеэр Розигийн гэдэс бага зэрэг томорсон байгаа нь гэрэл зурагчдын дуранд өртсөн байна. Стэтхем твиттертээ “Бид үүрд хамтдаа. Би чамд хайртай” гэж жиргэжээ.
1
Гэхдээ дээрх мэдээллийг жүжигчний хэвлэлийн төлөөлөгч үгүйсгэж “Стэтхем шинэ кинонд тоглож байгаа. Рози мөн сурталчилгаанд тоглож байгаа. Тэд маш завгүй байна” гэж хэлжээ. Тэд 2009 оноос болзож эхэлсэн бөгөөд 2013 оноос хамтран амьдрах болсон юм. Ирэх тавдугаар сард тэд сүй тавихаар болсон байна. Энэхүү мэдээллийг Рози үгүйсгээгүй бөгөөд “Би гэр бүлтэй болохыг хүсч байна” гэж хэлжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ