Кэритэй эргэн нийлэхийг хүсэв

Хөтлөгч Ник Каннон өнгөрсөн оны эхээр салсан эхнэр, дуучин Мэрайя Кэритэй эргэн нийлэхийг хүсчээ. Тэрбээр өчигдөр “Extra” шоунд оролцох үеэрээ “Би Кэригээс салсныхаа дараа ганц ч бүсгүйтэй болзоогүй. Бидний салалт гэнэтийн байсан учир надад хүнд цохилт өгсөн. Үнэнийг хэлэхэд эхнэртэйгээ эргэн нийлэхийг хүсч байна. Уучлаарай гэх үгийг энэ цаг үед хэлэх нь зүйтэй байх” гэж хэлжээ.
1
Ник, Кэри нар ирэх наймдугаар сард албан ёсоор салж, хамтдаа амьдарсан найман жилийн хугацаандаа хуримтлуулсан мөнгө болон үл хөдлөх хөрөнгөө 50/50 хувиар хуваахаар тохиролцоод байгаа юм. Тэд өнгөрсөн нэгдүгээр сард Бобби гэх нохойныхоо төлөө шүүхдэлцэж, Кэри ялалт байгуулжээ. Энэхүү нохойг Ник гэрлэх санал тавихдаа Кэрид бэлэглэж байжээ. Хосууд Монро, Мороко гэх охин, хүү хоёртой билээ. Мэри хүүхдүүдээ өөрөө асран халамжилж байгаа юм.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ