"Эгчээ, бохь авах уу"

img

Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид “Сэтгүүл, бохь авах уу” зэргээр кафе, зоогийн газраар үйлчүүлэгчдийн анхаарлыг сарниулан гар утсыг нь хулгайлдаг байсан хүүхдүүдийг барьсан тухай мэдээлж байсан.

б

Тэгвэл өчигдөр “Залуучууд” зочид буудлын зоогийн газраар үйлчлүүлж байсан эмэгтэй О-ын анхаарлыг бохь авах уу гэдэг асуултаар сарниулан гар утсыг нь хулгайлсан хэрэг гарчээ. Уг хэргийг ЧД-ийн 12 дугаар хороонд оршин суух хаягтай 14 настай эрэгтэй Г гэгч үйлдснийг илрүүлсэн СБД-ийн цагдаагийн I хэлтэст шалгаж байна. Иймээс иргэд та бүхэн энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.

б

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

монгол:
би яг ийм байдлаар утсаа алдаж байсан, тэгээд бүр тэнд байсан утаснаас зөвхөн минийхийг шүү, новш гэж энэ хулгайчдыг анхнаас нь хурууг нь тайраад эхэлбэл дээр юмдаа
2015-03-18
миний утсгий авсандаа дүү нар :
хороололоос миний утсыг яг ийм аргаар авсандаа цагдаа нар олж өгөхгүй юм байналээ.
2015-03-18