Үе үеийн генерал, хурандаа нарыг хүндэтгэлээ

img

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 94 жилийн ойн баярыг тохиолдуулан МАХН-ын дэргэдэх Ардчилал, шударга ёс, монголын залуучуудын холбоо /АШЁМЗХ/-оос үе үеийн генерал, хурандаа нарыг хүлээж авч хүндэтгэл үзүүллээ. Тус арга хэмжээнд  Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба болон 30 гаруй хурандаа, генерал оролцсон юм. МАХН-ын дэргэдэх МАХН-ын дэргэдэх Ардчилал, шударга ёс, монголын залуучуудын холбоо /АШЁМЗХ/ нь эл хүндэтгэлийн арга хэмжээг хоёр дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байгаа аж.

б

Хүндэтгэлийн үйл ажиллагааны үеэр хурандаа нарын сэтгэгдлийг сонслоо.

б

МАХН-ын дэргэдэх Ахмадын холбооны гүйцэтгэх захирал Б.Дагвайхорлоо “Монголын ардын армид алба хаасан үе үеийн генерал, хурандаа, түрүүч зэрэг алба хаагчиддаа Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 94 жилийн ойн гал цогтой халуун баярын мэндийг хүргэе. Батлах хамгаалахын сайд маань энэ өдөрт ач холбогдол өгч, олон сайхан арга хэмжээг зохион байгуулж байна.

МАХН-ын дэргэдэх Ардчилал, шударга ёс, монголын залуучуудын холбооноос хоёрдахь жилдээ үе үеийн хурандаа, генералуудыг хүндэтгэж байгаад баяртай байна. Би Зэвсэгт хүчинд 25 жил алба хаагаад өндөр насныхаа тэтгэвэртээ суусан.

Миний ажлын гараа Цэргийн гавъяаны Улаан тугийн одонт Хатанбаатар С.Магсаржавын нэрэмжит Зэвсэгт хүчний 123 дугаар ангиас эхэлсэн. Түүний дараа МУИС-ын Цэргийн тэнхим, Батлан хамгаалах их сургууль, Баянзүрх дүүргийн цэрэг иргэний хамгаалалтад ажиллаж байлаа” гэв.

ө

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба “Өнөөдөр Зэвсэгт хүчний 94 жилийн ойн баяр тохиож байна. Үүнтэй холбогдуулан МАХН-ын дэргэдэхАрдчилал, шударга ёс, монголын залуучуудын холбооноос үе үеийн хурандаа нараа хүндэтгэж, зоог барьж байна. Энэ баяр нь Монгол улсын тусгаар тогтнолын билэгдэл болдог. Өнөөдөр манай улсад 900 гаруй хурандаа цолтонгууд байдаг. Тэднээс 600 орчим хурандаа нь өнөөдөр энх саруул, албан үүргээ гүйцэтгэж байна. Эдгээр хурандаа нарыг төлөөлүүлж МАХН-аас 30 хурандааг хүндэтгэж байна” гэлээ.

б

Төв эмнэлгийн зөвлөх, Клиникийн захирал, хурандаа Л.Жамбалжав “Юуны өмнө Монголын Зэвсэгт хүчний 94 жилийн ойн баярыг түмэн олондоо хүргэж байна. Миний бие монголын Зэвсэгт хүчинд 23 жил ажиллаж, байлдагчаас хурандаа цолыг хүртлээ. Гэхдээ миний бие Зэвсэгт хүчины эрүүл мэндийн салбарт ажилласан. Өөрөөр хэлбэл, армид алба хааж байгаа залуусын эрүүл мэнд, бие бялдаржуулах асуудлыг хариуцдаг байсан юм. Хурандаа цолтон монголын төдийгүй дэлхийн түүх, хөгжлийн түүхийг бичилцсэн байдаг” хэмээн ярьлаа.

Гэрэл зургийг П.Наран

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

khulgaich:
khulgaich nar akhbaduudiig khurtel khed khed khuvaakh youm daa
2015-03-18