Т.Цогт, Г.Маралмаа нар ял завшихаар хөөцөлдөж байна

img

Охиноо хөнөөсөн сэжигтэн Т.Цогт, Г.Маралмаа нар ял завшихаар хөөцөлдөж байна

k

Дөрөвхөн настай охиныхоо амийг зэрлэгээр хөнөөсөн Т.Цогт гэгч этгээдийг энэ хэрцгий аллагын хэргээсмултрахаар янз бvрийн арга хэрэглэж байгаа талаар шуугих болов.

g

Учир нь тvvний ах, эгч нар нь бvгдээрээ хуулийн байгууллагад нөлөө бvхий албан тушаал хашдаг гэсэн мэдээлэл цацагдаж эхлээд байгаа юм. Тиймээс тvvнийг хамтран амьдрагч Г.Маралмаа руу бvх буруугаа чихэж, охиныг хөнөөсөн алуурчин болгохоор улайрч байгаа аж. Тэрбээр анхнаасаа мөрдөн байцаалтын мэдvvлэгvvд дээрээ ч энэ талаар мэдvvлж байжээ. Өөрөөр хэлбэл, сэжигтнvvд бие биенийхээ эсрэг мэдvvлэг өгч, холион бантан хутгаж эхэлжээ. Сэжигтэн Г.Маралмаа “Т.Цогт охиноо ээж дээрээ очно гэж уйлаад байхаар нь зодсон. Аймаар зодоод байхаар нь би очиж салгасан” гэж мэдvvлэг өгсөн бол Т.Цогт “Миний хамтран амьдрагч Г.Маралмаа намайг эзгvй байхад охиныг минь зодож, загнаж, хоол унд өгөхгvй, бие засуулахгvй хорьдог байсан” гэжээ. Ямартай ч хэргийг шалгаж байгаа Баянзvрх дvvргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийнхэн энэхvv хэргийн vнэн зөвийг олж, тэнгэрт одсон охины гомдлыг заавал тайлах болно гэж ихэд хичээж байгаа талаар олон хvн хэлж байгаа нь сайшаалтай ч гэмт этгээд ял завших вий гэсэн хардлага төрж байгааг хэлэхгvй өнгөрч болохгvй.

g

Хэдийгээр мөрдөгч нар хэргийг vнэн зөв шийдэж, холбогдох газруудад нь явууллаа ч гэсэн прокурор болон шvvхийн байгууллагууд тэдний хийсэн ажлыг талаар болгох вий гэсэн болгоомжлол ч цагдаагийнхний дунд vvсээд байгаа ажээ. Өөрөөр хэлбэл, дээр хэлсэнчлэн сэжигтэн Т. Цогтын ах, эгч нь хуулийн дээд байгууллагад нэлээн өндөр албан тушаал хашдаг гэсэн мэдээлэл гараад байгаа учраас хvний амийг бусниулсан энэхvv хэрцгий хэрэг, хэрэг биш болох магадлалтай гэж хардаж буй юм. Учир нь иймэрхvv хvчирхийлэлтэй холбоотой олон хэргийг хуулийн байгууллага яаж шийдэж байсан талаарх олон баримт байдаг учраас цагдаагийнхан ч энэ хэргийг яаж шийдэгдэх бол гэсэн битvvхэн зовнилтой байгаа юм. Ер нь ар тал томтой гэмт хэрэгтнvvд хэзээнээсээ л хэргийг хэрэг биш болгож, хамсаатан руугаа хэргээ чихдэг заль, мэх аль хэдийнэ өндөр авсан гэж хэлэхэд vнэнээс хол зөрөхгvй. Олон нийтийн анхаарлын төвд орсон энэхvv хэргийн шvvх хурлыг олон нийтэд нээлттэй хийх уриалага ч гарсан. Хэдийгээр хэрэг олон нийтийн анхаарлын төвд байгаа ч гэсэн мөрдөн байцаалт нууцын зэрэглэлд явагддаг учраас ард тvмэн тэдний хэрэг ямар шатандаа явж байгааг тэр болгон мэдэхгvй. Тийм ч учраас тэдэнд боломж олдох вий гэсэн хардлага төрж байгаа. Товчхондоо хуулийн байгууллагын сайн мууг мэдэх Д.Цогт ямар мэдvvлэг мөрдөн байцаалтад хэзээ, яаж өгөхөө мэдэж байгаа учраас тvvний хамсаатан Г.Маралмаа энэ бvгдийг vvрч гарах нөхцөл байдал аль хэдийнэ бvрдсэн гэнэ. Уг нь олон нийт өөрсдийн зvгээс дээрх алуурчдад аль хэдийнэ цаазын ял оноочихсон. Тиймдээ ч шvvх хурлыг нээлттэй явуул гэх уриалгыг гаргах болсон юм.

g

Харин хаа очиж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Бяцхан охиноо жигшvvртэйгээр хөнөөсөн нэр бvхий хvмvvс шударга хуулийн гадна vлдэх ёсгvй” гэдгээ ч мэдэгдээд авсан нь сайшаалтай. Хэдийгээр Ерөнхийлөгч ингэж мэдэгдсэн ч охиноо хөнөөсөн алуурчин эцэг Д.Цогт нарсанд орохыг мэдээж хvсэхгvй нь ойлгомжтой. Тиймээс л тэрбээр “Миний бие муудаад байна. Намайг батлан даалтад гаргаж өгөөч” гэсэн хvсэлтийг өмгөөлөгчөөрөө дамжуулсан нь лавтай. Хэрвээ Д.Цогт ял аваад шоронд орлоо гэхэд тэднийг тийм ч их таатай хvлээж авахгvй нь ойлгомжтой. Учир нь алуурчид насанд хvрсэн хvнийг биш төрсөн нялх балчир охиноо хөнөөсөн учраас тэднийг шоронгийн дэг жаягаар хvмvvжvvлээд өгнө. Тиймээс л тэд танил тал, ах дvv амраг саднаараа дамжуулан шоронд орохгvйг ихэд хичээн хэрдээ л хуулийн гадна vлдэх бvхий л боломж нvх сvвийг хайж байгаа нь ойлгомжтой.

h

Ямартай ч сэжигтэн Т.Цогт, Г.Маралмаа нар охины амийг золиод ч хамаагvй наранд гарлаа гэхэд тэднийг хэзээ нэгэн өдөр тэнгэр гэсгээх нь ч тодорхой. Тиймээс хуулийн байгууллага энэ хэргийг анхааралдаа авч, дөрөвхөн настай бяцхан охины vхлээр битгий л шоу хийгээсэй гэсэн хvсэлт, хvлээлт ард иргэдийн дунд бий болоод байна.

g

Эх сурвалж:

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

alna:
shorongoos gardag yum bol bi zaaval alna da
2015-03-20
unshigch :
narand gaval ard tumen ni shiitgene,
2015-03-20
sainaa:
oodgvi nobshuud narand garaad vzeg l dee
2015-03-19
zochin:
sulagdah yum bol ter 4 nastai ohinii tamlaliig to2 rt medruuleh bolnoo bi ter jaahan ohinii toloo shrond orohod ch belen bn *
2015-03-19
hun chanar:
yun hulgaich ve, nyalh amitniig hairlaagui bj, yun bie muu ve, yaj iim sana turnu ve, yaj bie chin sain bdgiin burhanii shiitgel, gesgeel, zon olnii haraal hurcy bgaa n ter.
2015-03-19
*x:
ene hergiig hichneen ah, egch,hamaatan sadanguud ni huuli shuuhed noloo buhii hun bsan ch, ter noloo buhii hamaatanguud , mon omgoologch ni hamt ajillaj bui huuliin tsadvarlag medlegtei alban tu*ltnuudaas multarch chadna gej uu?bas ch huuliig unen zov shuuh shuugch nar olon bii bh gedegt itgej bna.
2015-03-19
8888:
yal zawshla gd yahaw de.nartad amid yawla ch bj bna gj bsn ch nart horwogos butsna sh de naaduul chine.tend ochod nyalh jaahan zurhiig yaj ailgaj bumbugnuulj bsn ter bolgoniiho uiliig hed dahin amsana.
2015-03-19
javzan:
ohin zvvdlegeed uuruur nuuriinhun amiig horluulaasai.
2015-03-19
boldbaatar:
zowooj. alah heregtei ter tusmaa awgaig n*nylh huuhed zodoj alchaad muu aliurchyid
2015-03-19
boldbaatar:
zowooj. alah heregtei ter tusmaa awgaig n*nylh huuhed zodoj alchaad muu aliurchyid
2015-03-19
9999:
maralmaa gdeg aimaar khuukhend ikh buruu bii bkhaa gej ankhnaasaa bi bodoj bsan. aav bol medeej bas buruutai ...archaagui shulmas khuukhend tolgoigoo meduulchikheed tsetseg shig okhinoo ...unkheer kharamsmaar ...maanag eree makh tsusnii tasarkhaig chini tarchlaaj bkhad ene olon jil ...
2015-03-19
zochin:
ene xoer vxex xeregtei aimshigtai xereg xiicheed uuchlal guigaad amia xorlox l vldsen
2015-03-19
huuli:
182.160.3.77toi sanal neg bnao yun lag harddagin nyaih ohintoi derseldej aawtai n muudaj ywlaa salla enter gj alialdag teneg awgaigin buruu owoo bosgoogui bol *zgai yun suuhaw balai awgai mangartagui bol aaw n yund zodohow ene awgaigas ohin aigaad zamin staana aawiga huleeged zogsoj bsn gsish de
2015-03-19
bolor:
4hon nastai ohinig tureesin umgar oroondo honuulahgui aild honuulj zodoj hool ogohgui baliar hoid eh nertei awgaig buh nasaar n horison ch bagadna uhtel ur haram gedgin aaw n termuugas omoorch bsn bhda hoid ehchuude estguude dagawar ch gsn ur huuhduude hairlaachee
2015-03-19
elbeg dorj yu ch bilee dee bas :
shudarga bus yavdal mongoloor duuren l bna sh dee ene huzuugui er yu hiisen bilee
2015-03-19
23 han nastai ohinii hereg yalaa daa :
yahav dee mongolchuud heseg daldaganaj bgaad l yug ch martdag shuu dee nuguu altanhuud holbogdoh hereg yala daa suuldee taliigach ni arhichin shouchin bolood duuussan biz dee dorligjav hurtel yag ch 24 tsag zodoogui ee geed gutsaj bsan daa jaahan ohinii hereg baahan sunjirch bgaad l iim l yum bolno dooo
2015-03-19
vvvv:
er ni hoid eh ni hunuusun esvel undruus tulhsenesvel yamar neg baidlaar unasan unagaasan baihiig uguisgmeergui sangdsan ohinii 2 gariin tohoi negen jigd ulaan ereen bolson ni undruus unasan baij bolno.bas 2 guyani dotor tald chimhej bazah horloliig emegtei hun l hiine.tursun ohinoo alah baitlaa dergedee avaad tejeen tetgeed yavah etseg bn gedeg ergelzeetei.bur tegeed huuliin surguuli tugssun hun uu.minii gol hardlaga hoid eejid asar ih uchir baigaa bolov uu gej boddog.manaihan yumand ih tuilshramtai handah yuma.-yasn ch baisan gelee etssiin dugnelt garaagui bhad l aluurchin bolgood l niigem dayara sensaatslachih bololtoi yuma..aimshigtai.hamgii uruvdultei ni huurhii nyalh ohin...uneheer haramsaltai.um maani bad mi hum
2015-03-19
1958 d:
ene balai spamaa bolioch buuljis zurchlee munguu tuluud tv r tsatsaj chadaxuu
2015-03-19
сэтгүүлч гэнэ шүү:
сэтгүүлчид гэж бичих юмаа олж ядах юмаа худлаа сенсаацлаад ард түмнийг үймүүлээд утгагүй юм бичихээ боль тэртэй тэргүй шийдэгдэхээрээ шийдэгдэнэ хэнлүүгээ ч чихлээ гээд хийсэн хэрэг нь ил цагаан асуудал болчихоод байхад худлаа хүмүүсийг бужигнуулж яах гээв
2015-03-19
zzzzz:
shurgaga yalaa uureldee bi*a mine.
2015-03-19
erdene:
khuuliin daguu zuv shiidekh bailgui dee! boldogson bol naad neg khogiig buudchikhmaar l baina daa
2015-03-19
ёс зүйтэй байцгаа:
ер нь манай нийгэм тэр чигээрээ буруу замаар явж байгаа энэ нийтлэлээс ч харж болно. бүгд л хүнийг*тал гээд л өөрсдөө гэмгүй хүмүүс шиг хүнийг хараах хирнээ өөрсдөө зүрх сэтгэлдээ бүгд хүн алаастай, хутгалаасай. ер нь наад хэрэг чинь шийдэгддэгээрээ шийдэгдээд авах ёстой ял зэмээ аваад л гарад ирнэ. ийм өндрөө авсан хэрэг дээр хичнээн ерөнхийлөгч ахтай байсан ч буруутай бол ял зэмээ хүртэж л таарна. манайхан харин сайн ажиглаж харж байх л хэрэгтэй. мөн бид заавал тэрний царайг харах ч хэрэгтэй үгүй ч үү? ер нь энэ сэтгүүлчид ёс зүй, сэтгүүл зүйгээ хүндлээд ядаж нүүр энэ тэрийг нь дарж зургийг нь тавьж баймаар юм. уг нь бол шүүх л хүний гэм буруутайг шийддэг юм шүү дээ түүнээс бас ингээд сонин дээр бичсэнээрээ ч бас нээх шийдэхгүй байх аа. нөгөө бүсгүйн аав ээж ах дүүс бас мөнгө төгрөг өгөөд л энэ залууг нь ингээд бичүүлчихвэл ард түмэн залуугийнх нь эсрэг болоод дунд нь нөгөө хүүхэн нь ял завшиж болох юм байна гэсэн башир аргаар бас үзэж байвал яах вэ? юм болгонд дүгнэлт гаргах эрт байна шүү манайхаан.
2015-03-19
жирийн аав:
наранд үлдсэн ч хашраагаад өгөх сайн эрс олдоно гэдэгт итгэлтэй байна
2015-03-19