Тунист халдлага гарч, 19 хүн амиа алдлаа

Тунисийн нийслэлд байрлах Бардо музейд гэмт этгээдүүд халдлага үйлдсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Гэмт этгээдүүд музейд нэвтрэх үедээ цэргийн хувцас өмссөн байсан гэж гэрчүүд ярьжээ. Халдлагын улмаас 19 хүн амиа алдсан гэж Тунис хотын цагдаагийн газраас мэдээлэв. Тэдний байршлыг тогтоож, аюулгүй болгосон тухай тус улсын Засгийн газраас мэдэгдэж, нийслэл хотноо хөл хорио тогтоосон байна. “Халдлага үйлдэгчид нь исламын шашинтнууд байсан” гэж Дотоод яамны хэвлэлийн төлөөлөгч Мухамед Али Ароу “AFP” агентлагт ярьжээ. Ерөнхий сайд Хабиб Эссид “Амиа алдсан иргэдийн дунд Герман, Итали, Испани, Польш улсын иргэд байсан” гэж Үндэсний телевизээр ярьж, эмгэнэл илэрхийлсэн байна.
х
Мөн халдлагын дараа нийслэл хотноо цагдаагийнхан иргэдтэй мөргөлджээ. Мөргөлдөөний үеэр хоёр цагдаа амиа алдсан аж. Террорист үйл ажиллагааг эсэргүүцсэн иргэдийн эсрэг цагдаагийнхан хүч хэрэглэсэн учир ийнхүү мөргөлдөөн үүсгэн гэж Иргэдийн холбооноос мэдээлжээ.
ө
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ