Ажлаа эхэлье, асуудлаа ч шийдье

img

Ч.Сайханбилэг Ерөнхий сайд дэргэдээ эдийн зас­гийн зөвлөл гэгчийг байгуулаад ба­гагүй хугацаа өнгөрч бай­на. Тэгвэл, энэ зөвлөл өчиг­дөр ху­рал­даж томхон төсөл хө­төл­бө­рүүдийг хэрхэн урагш­луулах та­лаар ярилцжээ. Эдийн засгийн сал­барынхнаас гадна уул уур­хайн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийн төлөөлөл уулзалтад оролцож төрийн савар хэтэрхий гүн шургаснаас аж ахуйн нэгжүүд аж­лаа хийж чадахгүй, цаашлаад том­хон төсөл хөтөлбөрүүд нам­чирхлаас үүдэн согтуу,  сар­нисан замаар яваад байгаа хэ­мээн учирлажээ. Аргаа барсан хү­мүүсийн үг. Ажлаа хийгээд уул уурхайн олборлолтоо явуу­лах бэлтгэлдээ гарчихсан байх цаг үед төрийн сайдын өрөөнд суу­чихаад зовлон тоочиж суу­на гэдэг бол төр арчаагүй бай­гаагийн шинж.

g

Өөрсдийгөө улстөрч гээд итгэчихсэн ард түмэнд таалагдахын тулд амны зоргоороо бурж яваа цөөхөн хэдэн хүний зууш нь төр өөрөө болж байгаа нь өөрөө ичгэвтэр хэрэг юм. Уг нь одоо хэрхэн урагшлуулах вэ гэж ярилцаж суух цаг биш. Хэрхэн хөгжих вэ гэдэг яриа, маргаан мэтгэлцээнд бид хэтэрхий их цаг зарцууллаа. Жил бүхэн л салбарынхан уулзаж том том төслүүдээ хөдөлгөх талаар ярьдаг. Сар гаруйн өмнө эрдэс баялгийн салбарынхан уулзсан.

j

Сарын дараа геологийн салбарынхан бас уулзана. Энэ мэтээр хөгжүүлэх тухай яриа Монгол Улсад багадаагүй. Том төсөл хөтөлбөрүүдийг хөдөлгөх Монгол Улсын сайд гэх албан тушаалыг хүртэл шинээр бий болголоо. Өнөөх сайд нь Тавантолгойг ярьсаар гурван сар өнгөрлөө. Үр дүн гарсангүй. Оюутолгой, Тавантолгойг урагшлуулах ажлыг нэн даруй хийнэ гэх амлалтыг Шинэчлэлийн Засгийн газар “ЭЗЭН-100”-д багтаасан.

h

Амлалт нь цаасан дээрээ үлдэж, ажил хэрэг болсон зүйл нэг ч харагдсангүй. Шийдлийн Засгийн газар ч Эдийн засгийг идэвхжүүлэх төсөл хөтөлбөрийг батлуулахдаа онцгойлон ордуудыг хөдөлгөнө гэж дурьдсан. Иргэдийн дунд гурав хоног санал асуулга явуулж, уул уурхайн төслүүдээ урагшлуулна хэмээн санал авч, нэн даруй ажлаа эхэлнэ гэж шоудсан. Гэтэл өнөөдөр бахь байдгаараа байна. Төсөл хөтөлбөрөөс орж ирэх мөнгөн дүнгийн судалгаагаа гаргачихсан, ажил эхлэх бэлтгэл хангагдчихсан байх цаг хэдийнэ өнгөрчихлөө.

k

Гэтэл хаа хамаагүй уул ухах нь хэмээн хийрхсэн хэсэг бүлэг Ноён уулаар “шоудаж”, Ерөнхийлөгчөө огцруулна хэмээн дөвчигнөж суугаа. Чалькогийн өрнөөс гаргаж Тавантолгойг урагшлуулах учиртай “Эрдэнэс Тавантолгой” компанийг тойрсон ээлжит популизм эхэлснээр Тавантолгойн хөрөнгө оруулагчдын уулзалт гацаанд орж, гүйцэтгэх захирал нь улс төрийн захиалгаар төмөр торны цаана орчихлоо. Хэрэг хийсэн гэдгийг нь хэн ч батлаагүй атлаа хорих хугацааг нь хоёр сараар сунгачихаж.

j

Тавантолгойн төсөл гацаанд орсон шалтгааныг Монгол Улсын сайд М.Энхсайхан үл итгэлцлээс болсон хэмээн дүгнэжээ. Тэрбээр, “Ядаж байхад яр гэдэг дээ. Хууль хяналтынхан ажлаа хийж байна гэх байх. Я.Батсуурийг гадуур байцааж шалгах ажлаа хийж болдоггүй юм уу гэж хэлж, бичиж үзсэн, ноль. Энэ нь хэлэлцээрийн үр дүнд гэхээсээ илүү яриа хэлэлцээрийн уур амьсгалд таагүй нөлөө үзүүлэх байх. Далдуур энэ төслийг зогсоох гэсэн элдэв үг хэл, үйл ажиллагаа байна аа, байна. Надад бол тодорхой харагдаж байгаа. Дарь дээр давс нэмэх хэрэггүй гэж бодоод энэ талаар ярихыг хүсэхгүй байна.

h

Хоосон улстөржилт Монголын эрх ашиг биш ээ. Саад болж байгаа зүйл нь хаана хаанаа итгэлцэл муу байгаа явдал гэж хэлье. Монголчууд бие биедээ итгэдэггүй, өөртөө ч итгэдэггүй. Тийм ч учраас хөрөнгө оруулагчид монголчуудад итгэдэггүй. Дээр нь хариуцлагагүй. Дараа нь намайг юу гэж хэлэх бол гэсэн оготор бодол хаа сайгүй тэнэж явах юм. Манай дүр зургийг ярьж өгвөл хэцүү л юм болох байх шүү. Мега төсөлд бид өөрсдөө л том садаа байх” хэмээжээ. Дээр хэлсэнчлэн улстөрчдийн тэр дундаа улс төрийн намууд өөрсдөө энэ том төслүүддээ тээг садаа болоод суучихлаа.

k

Ноён уулыг ухуулахгүй хэмээн сүржигнэж байгаа этгээдүүдийн цаана нэр бүхий УИХ-ын гишүүн байгаа талаар нэрт нийтлэлч Баабар ярьсан нь санамсаргүй унагасан үгний алдаа биш. Захиалагч нь Ерөнхийлөгч хэмээн “хийрхэж” байгаа эдгээр эх орончид хэн нэгний эрх ашгаар хөдлөөгүй гэх баталгааг олох боломж алга. Тэр зуур Ноён уулын орчимд буй Гацууртын орд руу нь нутгийн нинжа нар орчихсон ухаж байх жишээний. Уг нь энэ ордыг төрийн эзэмшлийн хувь хэмжээг төрөөс тогтоож өгөөд татвар авах уу, хувь эзэмшээд явах уу гэдгээ тогтоогоод өгчих учиртай байв.

j

Даанч тэгсэнгүй. Олборлолт зөв явагдаж байгаад орон нутгийн иргэд өөрсдөө хяналт тавиад, орон нутагтаа бүтээн байгуулалт хийлгээд, эргээд нөхөн сэргээлтээ хийлгэчихвэл Монгол Улсын эрх ашигт тустай. Орд газруудаа тэвэрч хэвтсээр элгээрээ мөлхөхгүйгээс хойш нөхөн сэргээлт хийлгээд улсдаа үлдэх ашгийг нь яг таг авах гэрээ контакт үйлдээд явуулах учиртай юмсан. Дараагийн нэг гацаад орчихсон орд бол Оюутолгой. Амтай бүхэн өнөөдөр Оюутолгойн ордыг ярьж байна. Ил уурхайн олборлолт эхэлчихсэн сайхан цагт үр ашгаас нь өчнөөн хүртчихсэн улстөрчид эргээд өөрсдөө популизм хийгээд сууж байх жишээний.

j

Сонгуулийн амлалтаа хэрэгжүүлэх гэж мөнгө авчихсан, бэлэн мөнгө хэлбэрээр тараагаад өгчихсөн атлаа энэ гэрээ шиг хэрэггүй юм алга хэмээн хийрхэж сууна, улстөрчид маань. Энэ орд урагшаа хөдөллөө ч эдийн засаг тэгтлээ сайжрахгүй хэмээн Moody`s дүгнэлт гаргажээ. Арга ч үгүй. Оюутолгойг Монголын төр гацаах тусам уул уурхайн хөрөнгө оруулалт тэр хэмжээгээр л багасна, алдагдал хүлээнэ. Өмнө бичиж байсанчлан, Оюутолгой наашаа орж ирэх хөрөнгө оруулалтын урсгалыг хэдийнэ хаачихсан. Гадны хөрөнгө оруулагчид Монголд хөрөнгө оруулах сонирхол их бий.

h

Хөрөнгөө босгохоор ордоо бариад дэлхийн том, том банкуудыг нэлээдгүй олон тойрчихсон байгаа гэх. Гэвч тэр болгонд Оюутолгой хавхаа тавьчихсан. Эхлээд Оюутолгойн хоёр дахь шатны хөрөнгө оруулалт шийдэгдэг. Тэрний дараа зээлийн асуудлыг ярина гэх хариултыг тэд авдаг гэдгээ нуугаагүй. Тиймээс энэ ордын хувь заяа Монголын уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт сэргэх үү, эс сэргэх үү гэдэг сонголтыг хийнэ гэсэн үг.

h

Энэ мэтээр дурьдаад байвал өчнөөн олон жишээг дурьдаж болно. УИХ-аас баталсан Стратегийн томхон ордуудаас нэг нь ч өнөөдөр хэвийн ажиллаж чадахгүй байна. МАК-ийн эзэмшихээр авсан Цагаан суваргын орд ажлаа эхлээгүй байгаа. Ийм байдлаар бид мянга түмэн удаа зөвлөлдөж ярилцаад үр дүн гарахгүй. Хэрхэн сэргээх талаар хоногт хоёр гурав уулзаад ч ард түмний амьдралд нөлөөлөхгүй. Төр зарим талаар төмөр нүүрээ гаргах цаг нь болжээ. Популистуудын аманд орж тэднээс айж суух хэрэг алга. Ард түмэнд бүх шийдвэр таалагдах албагүй.

j

Эцэст нь бидний амьдралыг сайжруулж л байвал уул уурхайгаа улстөржилтөөс ангид байлгах цаг нь болчихлоо. Хэзээ мөдгүй газар шорооны ажил эхлэх нь. Ажлаа эхэлье. Асуудлаа шийдье, сайдуудаа. Эдийн засгийн хүнд хэцүү цагт эдгээр ордууд л бидний аминд орох учиртай. Тиймээс стратегийн ордууд тэр дундаа Тавантолгой, Оюутолгойг хөдөлгөх цаг нь болжээ. Хэзээ болтол бид эх оронч гэж цээжээ дэлдсэн хэсэг бүлгээс эмээж, эх орны минь баялгийг худалдаж идчихээд гэдсээ илж хэвтээ улстөрчдөөр амьдралаа заалгах юм бэ. Монголыг төр ард түмнийхээ төлөө ажилладаг гэдгээ одоо л харуулъя.

h Эх сурвалж: www.mminfo.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

yur ni:
yur ni ene buh gacaa 1.tumur zamiim asuudliig gacaasan 2.chalko-s dur meden man zeel avsnaas blson ene 2 ezniig togtooj shiitgeh heregtei.ene bol eh ornoosoo urvaj uursdiin erh ashgaa negdugeert tavisan hereg.
2015-03-19
setgel:
amerikuudiig dagval hamag baylgaa luivarduulaad duusana . afrikiin zamaar orood ehelchihsen shuu
2015-03-19
өаөаа:
ноён уул тавантолгой 2 буруу замаар орох гээд байна
2015-03-19
varan:
амаржаргал ер.сайд болох байсан юм. шийдвэр гаргаж чадахгүй сайханбилэгээр е.сайд болгоод ан ын фракцуудын өөдөөс үгч дуугарч чадахгүй нь мэдэх учираас утсан хүүхэлдэй болгоод тавьсан шүү. е.сайд сайханбилэгээс яажич шахаад юуч гарахгүй. сайн шахвал ус гарч магадгүй. есайдын оронцог сайханбилэгээс амьдрал сайжруулна гэвэл хол очиж хуц, . . хонхорт очиж *лө.. гэдэг биздээ.
2015-03-19
bold:
naad tusluudee hudulguuchee.
2015-03-19