Чарльз Вашингтонд айлчилж байна

Их Британийн угсаа залгамжлах ханхүү Чарльз, гэргий Камилагийн хамтаар АНУ-ын нийслэл Вашингтон хотноо өчигдөр хүрэлцэн ирсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэд өнөөдөр тус улсын Ерөнхийлөгч Барак Обама болон тэргүүн хатагтай Мишель Обаматай уулзахаар болжээ. Ханхүү тус улсад анх удаагаа айлчилж байгаа юм. Чарльз, Камила нар АНУ-ын Ерөнхийлөгч асан Авраам Линкольн болон хүний эрхийн төлөө тэмцэгч Мартин Лютер Кингийн музейтэй танилцаж, АНУ-ын иргэдтэй мэндчилсэн байна. Өнгөрсөн оны сүүлээр Ханхүү Уильям, гүнж Кейт Мидлтон нар Нью Йорк хотноо долоон хоногийн хугацаатай төрийн айлчлал хийсэн юм. Айлчлалын үеэр ханхүү, Ерөнхийлөгчөөс дэлхийд нэн ховордож буй ан, амьтдыг хамгаалахыг хүссэн билээ.
j
Чарльз өнгөрсөн сар Саудын Араб улсад төрийн айлчлал хийсэн юм.
g
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ