Намайг дэмжсэн Крымийн ард түмэнд талархъя

Украины автономит муж байсан Крымийн хойг Оросын их газарт нэгдсэний нэг жилийн ой тохиож байна. Энэхүү баярыг тэмдэглэсэн олон мянган хүн Москвагийн гудамж талбайд баярын жагсаал зохион байгуулж, Крымийн ард түмэнд баяр хүргэсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Энэхүү баярт тус улсын Ерөнхийлөгч В.Путин хүрэлцэн иржээ. Тэрбээр “Олон улс Оросыг хүч хэрэглэж, Крымийг өөртөө нэгтгэсэн хэмээн буруутгадаг. Энэ бол худал. Би баталж чадна. Крымийн ард түмэн өөрсдийн хүсэлтээр Орост нэгтэх хүсэлтгээ гаргаж, нээлттэй сонгууль явуулсан. Сонгуульд оролцсон хүмүүсийн 99 хувь нь Орост нэгтэхийг зөвшөөрсөн. Та бүхэн энэхүү үйл явцыг санаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Би тэдний сонголтыг хүлээн авсан. Ямар ч хүч хэрэглэсэн зүйл байхгүй. Тиймээс Оросыг дагаж, намайг дэмжсэн Крымийн ард түмэнд талархалаа илэрхийлье. Орос орон мандтугай” гэж хэлжээ.
р
Москва хотноо болсон баярын парадад ойролцоогоор 20 мянган хүн оролцсон байна. Оролцогчид Оросын төрийн далбаа болон “Баярлалаа Крымийн ард түмэн” гэж бичсэн лоозон барьжээ. Парадын үеэр гол замуудыг хааж, цагдаа хүчнийхэн аюулгүй байдлын үүднээс хамгаалтад гарчээ. Украины Ерөнхийлөгч Петр Порошенко, Путиний мэдэгдлийг эрс үгүйсгэж, “Крымийг заавал эргүүлэн авах болно” гэж жиргэсэн байна.
а
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ