СХД-ийн АН-ынхан эвлэрсэн гэв үү

img

Хэдэн сарын турш хэрэлдэж, уралцсан СХД-ийн АН-ынхан эвлэрсэн гэнэ. Намын даргын суудлаас болж хэд хуваагдаж, хэрүүл, зодоон, жагсаалдаа тулаад байсан АН-ынхан эв зүйгээ олсон бололтой.

р

АН-ын Үндсэн дүрмийн хүрээнд Намын хорооны гишүүдийн 1/3 нь Намын дарга Ө.Пүрэвбаатарт үүсээд байгаа нөхцөл байдлыг цэгцлэх асуудлаар ээлжит бус хурал хийхийг шаардсан гарын үсэг бүхий шаардлагыг хүргүүлсэн аж. Энэ дагуу энэ сарын 17-ны өдөр СХД-ийн АН-ын Хорооны Ээлжит бус хурлыг хийжээ.   Ээлжит бус хурлын дарга, тэргүүлэгчдээр СХД-ийн АН-ын дарга Ө.Пүрэвбаатар, Нийслэлийн АН-ын Тэргүүлэгч П.Галиндэв, Намын хорооны гишүүн Г.Оюунбилэг нар сонгогдож, удирдан явуулсан ба хурлаар хоёр тусдаа нам байгуулсан асуудлыг авч хэлэлцэн эцэслэн шийдвэрлэжээ. Тодруулбал, дүүргийн намынхан цаашид дахин зөрчилтэй нөхцөл байдал үүсгэхгүй ба намын эв нэгдлийг сахиж, гишүүд, дэмжигчид рүүгээ чиглэсэн олон арга хэмжээнүүдийг зохион байгуулж, сонгуулийн бэлтгэлийг ханган ажиллахаар болжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ahmad gishvvn:
ardchilaliig gutaasan heseg bvleg nohdvvd odoo zaigaa tawij ogoochee dawaajaw ,zunduidawaa metiin archaagvi nohod baisan tsagt manai dvvreg uragshlahgvi shvv jurmiin nohod min namaa tsewerlej 2016 ondoo beldeevhee zaluu gishvvdee es tegwees ali gaigvi vnenvh shudraga tald ni sanalaa ogno shvv
2015-03-20
дашка:
галиндэв чинь манай ман намын уихын гишуун дашдорж гишууний туслах бсан нехер л дее.
2015-03-20
алтантуяа:
эв эеийг хичээж 2016 оноо харж ажиллах нь маш чухал. 2 тал хамтран хуралдаж зөв шийдвэр гаргана гэдэгт олон гишүүд итгэж байгаа, чадахгүй бол бүгд зайгаа тавьж өгье
2015-03-19
батс:
би олон жил намын төлөө явж байгаа эрх мэдэл албан тушаалд шунаж яваагүй жирийн нэг гишүүн байна сүүлд орж ирэн дарга болон тодрох галиндэв мэтийн хувийн амьдралаа намын нэр сүрээр босгох нөхдийг үзэн яднам ерөөсөө энэ дүүргийн намын хороог бүрэн бүрэлдэхүүнээр нь солих хэрэгтэй эс тэгвээс 2016 оны сонгуульд эсрэг ажиллах болно
2015-03-19