Сонгуулийн ялалтаа зарлав

img

Энэ сарын 17-нд Израйльд парламентийн сонгууль явагдсан билээ. Сонгуулийн урьдчилсан санал хураалтаар Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн  тэргүүлдэг “Ликуд” нам ялалт байгуулсан юм. “Саналын хариу өөрчлөгдөх магадлалтай, эцсийн дүн энэ сарын 25-нд гарна” хэмээн Сонгуулийн хорооноос мэдэгдсэн ч өчигдөр Ерөнхий сайд өөрийн намаа ялалт байгуулсан хэмээн мэдэгдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тус намын төв сайтад “Манай намыг дэмжсэн бүх хүмүүст баярлалаа. Бид ялалт байгуулсан. Та бүхний итгэлийг алдахгүй, цаашид ч сайн ажиллах болно” гэж бичжээ. Ерөнхий сайд төв телевизээр ард түмэндээ хандан “Бид удаан хүлээсэн ялалтаа байгуулж чадлаа. Энэ ялалт бол ард түмний минь ялалт” гэж хэлсэн байна. Сөрөг хүчин “Сионист” эвслийн тэргүүн Ицхак Герцог “Сонгуулийн дүн албан ёсоор гараагүй байхад өөрсдийгөө ялсан мэтээр ярьж байгаа нь таалагдахгүй байна” гэж мэдэгджээ.

р

Сонгуульд сонгогчдын 70 хувь буюу 5.9 сая хүн саналаа өгчээ. “Ликуд” нам болон “Сионист” эвсэл парламентад  тус тусдаа 27 суудал авсан гэж Сонгуулийн хорооны нэрээ нууцалсан гэрч мэдээлжээ.

ө

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ