Сүм хийдийн цахим санг танилцуулна

НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, нийслэлийн Статистикийн газрын даргын хамтран баталсан гэрээний дагуу Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй сүм хийд, шашны байгууллагыг тоолж, бүртгэлжүүлсэн. Мөн сүм хийдийн байршлыг тогтоож, орон зайн мэдээлэл бүхий цахим сан үүсгэсэн юм. Тэгвэл энэхүү цахим санг танилцуулах хурал өнөөдөр 13 цагаас Хангардь ордны 14 давхарт болно.
х
Сүүлийн 20 жилийн дотор нийтдээ 286 сүм хийдэд нийслэлийн нутаг дэвсгэрт шашны үйл ажиллагаа эрхлэн явуулах албан ёсны зөвшөөрөл олгогджээ. Тэдний ихэнх нь буюу 232 (81.1%) сүм хийд нь 2000-2014 оны хооронд шинээр үүсгэн байгуулагдсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ