Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав

img

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хууль зүйн салбарт амжилт бүтээл гарган, идэвхи зүтгэлтэй ажилласан цагдаагийн алба хаагчдийг төрийн дээд одон медалиар шагнажээ. Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга, туслах комиссар Чойжанцангийн Болдбаатар, Цагдаагийн байгууллагын ахмад ажилтан, бэлтгэл хурандаа Дугаржавын Майсүрэн, Улаанбаатар хотын цагдаагийн газрын ахмадын зөвлөлийн гишүүн, бэлтгэл хурандаа Чойжилын Ганболд нарыг шагнасан бол  Цэргийн гавьяаны одонг Замын цагдаагийн газрын ахлах байцаагч Шаравын Довчинбаатар, Цэргийн хүндэт медалиар ёс журмын албаны ахлах байцаагч, цагдаагийн хошууч Базарбуриадын Батбилэг, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Дашлхагвын Золбаяр, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэрэг бүртгэгч, цагдаагийн ахмад Мижгээгийн Хишигбаяр нарт гардуулсан байна. Тэдний шагналыг Цагдаагийн ерөнхий газрын дарга,Тэргүүн комиссар Р.Чингис гардуулан өгчээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
ичээсэй юу хийсэн гэж шагнал авдаг юм. нэрийг нь харахлээр түмэннасан мэтийн ганц хэрэг илрүүлж үзээгүй гарууд байх юм. хойд солонгос биш дээ
2015-03-19
zochon:
tsagdaagiin bayr gj tu*a bdag sh dee tseregiin bayr bolj bhad tenwg yum uu daa odoo naadamiin daraa tsagdaagiin bayraar bas shagnax uu xatgaarsan shagnalaa bolimoor yum aa
2015-03-19
баэаа:
цагаан морь оо гэж
2015-03-19
setgel:
ih l olon gavja shagnal avaad l baih um , tegsen murtluu uls ni hugjihgui um . gaihaad barahgui ni ee
2015-03-19