Тунисийн халдлагыг хэт даврагчид үйлджээ

Тунисийн нийслэлд үйл ажиллагаагаа явуулдаг Бардо гэх музей рүү цэргийн дүрэмт хувцас өмссөн зэвсэглэсэн этгээдүүд халдаж, 19 хүний аминд хүрсэн талаар бид мэдээлсэн билээ. Тэгвэл цагдаа нар хэрэг гарснаас хоёр цагийн дараа гэмт хэрэгтнүүдийн байршлыг тогтоож, устгасан талаарх шинэ мэдээлэл гарчээ. Музей рүү халдаж, олон хүний аминд хүрсэн хүмүүсийг исламын шашинтнууд байсан хэмээн гэрчүүд мэдээлсэн юм. Тэгвэл энэ хэрэгтнүүд Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн дайчид байсан гэж Дотоод яамны хэвлэлийн төлөөлөгч Муххамед Али Ароу мэдэгджээ.
и
Тэрбээр “Дээрх гэмт хэрэгтнүүдийн хамсаатан нийслэл хотын хаа нэг газар нуугдаж магадгүй. Мөрдлөгийн явцад тэд хэт даврагчид болох нь тогтоогдсон” гэж ярьжээ. Амиа алдсан 19 иргэний долоо нь гадаадын иргэн гэнэ. Халдлага гарах үед музейд Герман, Польш, Испани, Италийн 50 гаруй иргэн байжээ. Тунисийн удирдлагууд энэ сарын 19-22 өдрүүдэд томоохон хотуудад хөл хорио тогтоосон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
о
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ