Дахин төлөвлөлтөөр 528 айлын байр ашиглалтад оржээ

img

УИХ-ын гишүүдэд гэр хорооллын дахин төлөвлөлтийн  явцын талаар нийслэлийн холбогдох мэргэжилтнүүдээс мэдээлэл өглөө.

р

Нийслэлийн найман дүүргийн 37 хорооны 78200 хүн нийслэлийн гэр хорооллын барилгажилтад хамрагдсан байна. Энэ нь нийслэлийн хүн амын 9 хувь хамрагджээ. Нийт 1260 га газарт барилгажилт явагдаж байгаа аж. Гэр хорооллын дахин төлөвлөлтөд 168.9 тэрбум төгрөгийг төсөвлөжээ. Үүнээс Чингис бондын санхүүжилтээр 106.9 тэрбум, нийслэлийн хөрөнгө оруулалтаар 62 тэрбум төгрөг тус тус төсөвлөгдсөн байна. Дээрх санхүүжилтээр батлагдсан байршлуудаас 10-т нь шугам сүлжээ, цахилгаан, цэвэр бохир ус, автозам зэрэг дэд бүтцийн ажлыг гүйцэтгэж байгаа гэнэ.

х

Одоогийн байдлаар 109.5 тэрбум төгрөгийн ажил хийгджээ. Газар чөлөөлөлт явагдаж дуусаад барилга угсралтын ажил хийгдэж байгаа гэнэ. Өнгөрсөн  онд  4023 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг эхлүүлсэн байна. Эдгээрээс өнгөрсөн онд  528 айлын орон сууц ашиглалтад оржээ. Энэ онд 2492 айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа юм байна. Үүнээс гадна 7000 орчим айлын орон сууцны барилгыг шинээр эхлүүлэхээр төлөвлөжээ.

хр

Газар, үл хөдлөх хөрөнгийн үнэлэлтийн механизм байхгүй, бүртгэлийн систем тодорхойгүй учраас төсөл хэрэгжүүлэгч, газар өмчлөгч нарын хооронд тохиролцоонд хүрэхэд хүндрэлтэй байдаг байна. Газрыг эргэлтэд оруулах асуудал урагшилж, газрын үнэ ч нэмэгдсэнийг нийслэлийн удирдлагууд онцолж байна.

х

Эхний ээлжийн барилгууд ашиглалтад орсноор газар чөлөөлөлт хурдасна гэж мэргэжилтнүүд үзэж байна. Өнөөдөр батлагдаад байгаа гэр хорооллыг барилгажуулах байршилд 1.6 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгаа аж. Эдгээр төсөл нь 2020 он хүртэл үргэлжлэх юм.

х

Найман хувийн хүүтэй зээлийг тогтвортой үргэлжүүлэх саналыг  нийслэлийнхэн тавьж байлаа.

р

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

erka:
bayn zureh duurgiin 14 horooni monnis kampan tureesiin mongoo ogohgui ogbol 300 myngan togrog 3 saraarna bodoj ogno geh um anh nuulgeh de tureesend sanaa zoboh zuilgui bairandaa oroh hurteleh hugtsaani tureesiig bid daana gechheed odoo bolhoor nobshrood baih um batuul darga hurtel tureesend sanaa zoboh zuilgui gechheed odoo bolhoor tag duugui suuh um tegeed oor baahan gazar dahin toloblolt ybagdna geed yriad baih um omnoh ajilaa hel amgui hurdan shuurhai hiihgui baij ahiad olon ard iregded chiregdel uchruulah geed baih um humuus mini sain sudlaj uzej baij gazaraa ogoorei baahan hudalch humuus ta nariig ballna shuu
2015-03-19
irgen:
chanargui baishin bariad tuuniigee mongolbankand zardag mood delgerlee dee.
2015-03-19
монгол:
наад байруудыг чинь авах хүн байхгүй, бат-үүлийг хүмүүс захиргааны шүүхэд өгсөн байна....
2015-03-19