Бруклин “Burberry”-тэй гэрээ байгуулав

img

Хөлбөмбөгчин Дэвид Бэкхамын том хүү Бруклин Бэкхам “Burberry” брэндтэй гэрээ байгуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр энэ тухайгаа инстаграмдаа “Би өөрчлөгдмөөр байна. Энэ боломжийг “Burberry” олгов” гэж бичжээ. Түүний инстаграмдаа бичсэн үгийг Бэкхамын хэвлэлийн төлөөлөгч Роберт Энстон “Бруклин 90 хоногийн хугацаатай “Burberry” брэндтэй хамтран ажиллана” гэж тайлбарлажээ. Бруклин өмнө нь хэд хэдэн брэндтэй гэрээ байгуулж, сурталчилгаанд тоглож байжээ.  Гэхдээ Бэкхам хүүгээ амар аргаар мөнгө олохыг хориглодог учир өнгөрсөн жил түүнийг түргэн хоолны газар зөөгчөөр ажиллуулж, ямар ч сурталчилгаанд тоглуулаагүй юм. Өнгөрсөн онд холливуудын хэд хэдэн найруулагч шинэхэн уран бүтээлдээ Бруклинийг тоглуулахыг хүссэн ч Бэкхам эрс татгалзсан билээ.

 а

“Burberry” брэнд өмнө Бэкхамын дунд хүү Ромео Бэкхамтай хамтран ажиллаж байсан юм.

а

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ