Гэр хороололд бохирын шугам тавина

img

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил үргэлжлэн хийгдэж байна. Энэ онд Баянхошуунаас Таван шар хүртэл 6.8 км, Хайлаастаас Сэлбэ хүртэл 4.8 км  бохирын магистрал шугамын ажил таван сард эхлэхээр бэлэн болжээ. Европын хөрөнгө оруулалтын болон Азийн хөгжлийн банкнаас  санхүүжүүлэн хийгдэх юм байна. Харин Дамбадаржаагаас Дарь-Эх хүртэлх бохирын магистрал шугамыг хотын хөрөнгөөр санхүүжүүлэхээр болжээ.  Гэр хороололд бохирын шугамыг нэн түрүүн тавихаар төлөвлөсөн байна.

х

Энэ жил гэр хорооллын дэд бүтцийг сайжруулахаар хотын төсөвт 40 гаруй тэрбум төгрөгийг төсөвлөжээ.

р

Дахин төлөвлөлтийн хүрээнд хийгдэж байгаа орон сууцнаас  захиалга авч орвол ажил олгогчийн хувьд урьдчилгаа төлбөрт нь дэмжлэг үзүүлэхээр нийслэлээс шийдвэрлэсэн. Нийтдээ нийслэлийн захиргаанд  30 гаруй мянган төрийн албан хаагч байдаг байна.

х

Азийн хөгжлийн банк, Хөгжлийн банкны төслийн хүрээнд хийгдэх ажлаар гэр хорооллын дахин төлөвлөлт дээр ахиц гарна гэж үзэж байгаа аж. Мөн төсөл хэрэгжүүлэгч 35 гаруй компанид  мөнгө босгох, ажлаа шуурхай эхлүүлэхийг шаардаж байгаа аж.

х

Н.Энх

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
энэ бол их зөв шийдвэр. бохирын магистраль шугам тавигдсанаар гэр хорооллын хоцрогдсон оо-с салах боломж бүрдэнэ.улмаар энэ их ил задгай оо-с гарч буй олон бохирдлын анхдагч эх үүсвэрийг арилгах боломжтой болно. хотын иргэдийн хурал,нийслэлийн захиргаанд баяр хүргэе. хотод оршин суугч өөрсдөө амины орон сууц барих тохиолдолд түүнд тавигдах стандартыг бий болгож мөрдүүлэх хэрэгтэй. тухайлбал барьж буй орон сууц нь бохирын асуудлаа хотоос мөрддөг стандартад нийцүүлсэн байх ёстой г.м. тэгээд оршин суугч хүсвэл өөрсдөө бариг л дээ. болохгүй юм байхгүй шүү дээ
2015-03-19
амны орон сууцаа барь:
газараа дээрэмдүүлсэн иргэд шахааны орон сууцанд орсноос хашаандаа амны орон сууцаа бариаад бохир, халуун , хүйтэн усанд холбогдвол гэр хорооллын орчин цэвэр тохилог олон өрөөтэй болноо.
2015-03-19