Кейти Холмс: Би болзож байгаа

Жүжигчин Кейти Холмсын “www.theguardian.com” сайтад өгсөн ярилцлагыг хүргэж байна. Тэрбээр сүүлд “Miss Meadows” киноны гол дүрийг бүтээсэн юм.
х
-Энэ өдрийн мэнд хүргье. Та Том Крузээс салснаас хойш нэлээдгүй хугацааг өнгөрүүллээ. Өнөөдрийг хүртэл ганц бие явлаа. Хэн нэгэнтэй дотно харилцаа үүсгэх талаар бодож, төлөвлөсөн зүйл байна уу. Ганц бие байх тийм ч сайхан зүйл биш шүү дээ?
а
-Үнэнийг хэлэхэд би болзож байгаа. Энэ талаарх мэдээлэл тараад нэлээдгүй хугацааг өнгөрүүллээ. Таны хэлсэнтэй би санал нэгдэж байна. Ганц бие амьдрал хүсэх зүйл биш. Ганцаардал, уйтгар гуниг ганц бие хүнийг үргэлж дагаж явдаг юм. Би хүртэл энэ бүхэнтэй нүүр тулсан. Ганцаардаж шаналах үедээ хэнийг буруутгахаа мэдэхгүй үе олон тааралдсан. Гэхдээ охин минь миний уйтгар гунигийг үргээгч, яг л салхи шиг гайхалтай нэгэн. Би охиноосоо ирж буй тэр сайхан ариухан энергийн тусламжтай инээж бас амьдарч байна. Яах уу, Том Крузээс салснаас хойш их л ганцаардаж, олон хоног орондоо уйлсан. Улиг болж, мартагдах шахсан бидний салалтын талаар олон зүйл ярихыг хүсэхгүй байна. Амьдрал эхлэлээсээ төгсгөл хүртлээ сайхан байвал уйтгартай шүү дээ. Томоос салсан минь миний амьдралд тохиолдсон нэг далайн шуурга. Далайн шуурга дахин болохыг би хэлж мэдэхгүй. Амьдралаа урьдчилан харж болдоггүй учир гайхалтай, оньсого шиг тааварлашгүй байдаг байх.
а
-Хэдэн жилийн турш үргэлжилсэн ганцаардалдаа цэг тавьсан тухайгаа ярилаа. Би их сонирхож байна. Хэн гэгч таны сэтгэлийг булааж, онцгой нэгэн болов. Арай дэлгэрэнгүй ярьж болох уу. Нууц биш бол нэрийг нь хэлээч?
х
-Би болзож байгаа. Гэхдээ миний болзож байгаа эсэх нь хүмүүст тийм ч хамааралгүй гэж бодож байна. Би түүнийг эртнээс таньдаг байсан. Нуухыг хүсэхгүй байна. Тэр залууг Том хүртэл таньдаг. Хөгжилтэй байгаа биз. Бидний харилцаа хэрхэх нь тодорхойгүй байгаа, бид зүгээр л болзож байгаа тиймээс өөр зүйлийн талаар ярихыг хүсэхгүй байна.
р
-Хэвлэлээр бичиж байгаа шиг жүжигчин Жейми Фокстой холбоо тогтоосон юм уу. Та хоёрыг эртнээс л учиртай болсон хэмээн хэвлэлүүд бичих болсон?
о
-Жейми Фокс бол миний сайн найз. Бид хоёулаа ганц бие. Тиймээс бид холбоо тогтоосон ч асуудал үүсэхгүй гэж бодож байна.
л
-Та Том Крузээс салсаныхаа дараа нэгэн хэвлэлд “Би их шаналж бас ганцаардаж байна. Том миний зүрхийг хэдэнтээ урсан. Энэ зүрх өмнөх шигээ бүтэн болоход хамгийн багадаа 10 жилийн зарцуулах байх. Тэр өдрийг хүртэл Том миний хувьд нөхөр минь, цорын ганц эр хүн минь байх болно” гэж ярьж байсан. Таны шархалсан зүрх эдгэрсэн үү?
ш
-/Инээв/ Тэр үед би их шаналсан байжээ. Шархалсан зүрх минь бүрэн эдгэрсэн гэж хэлмээр байна. Амьдрал адал явдлаар дүүрэн шүү дээ. Энэ хугацаанд Томыг мартах олон ч сайхан үйл явдалтай таарч, учирлаа. Инээмсэглэл, баяр баясгалан шаналлыг бүрэн мартуулдаг гэдгийг энэ хугацаанд сайтар ойлгов.
а
-Та хоёрын гал халуун хайран дундаас мэндэлсэн Сури охин хэрхэн аж төрж байна даа?
р
-Охин минь гэр бүлийнхээ итгэлийг алдахгүйгээр сайн аж төрж байгаа. Сүүлийн үед шинэ киноны зураг авалтад орсон учир охинтойгоо байнга уулзаж чадахгүй байна. Сури урлагийн хүмүүсийн гэр бүлд мэндэлсэн учир хүлээцтэй, бие даах чадварыг багаасаа эзэмшсэн. Сури төрөөд 58 хоногтой байхад нь би 14 хоногийн турш орхиж, Австрали руу зураг авалтад оролцож байсан юм. Бага байхаасаа л амьдралын жинхэнэ төрхийг мэдэж, их эрт ухаан орсон гэхэд болно. Охиноо элэг бүтэн гэр бүлийн дунд хүмүүжүүлэхийг хүссэн ч бурхан тэр хүслийг минь сонсоогүй бололтой. Гэхдээ охиноо аавыгаа буруутгахыг би хориглодог. Ганцхан Томоос болж бидний гэрлэлт бүтэлгүйтээгүй.
р
-“The Daily Beast” гэх цахим сэтгүүл холливуудын алдартнуудаас мэндэлсэн хүүхдүүдээс хамгийн нөлөө бүхий хүүхдийг тодруулсан. Энэхүү жагсаалтад Сури сүүлийн гурван жилийн турш тэргүүлж байгаа. Би Сури ганцаараа болон таныг дагаад хүлээн авалт энэ тэрд оролцож байхыг огт хараагүй. Ихэвчлэн барби тэврээд л гудамжаар явж байгаа харагддаг?
о
-Би энэхүү жагсаалт гарсны дараа цахим сэтгүүлийн удирдлагуудтай холбогдсон юм. Ямар шалгуураар охин минь тэргүүлсэн юм бэ? гэж. АНУ-д үйл ажиллагаагаа явуулдаг сонин, сэтгүүл, сайтад нэр нь хамгийн их гарсан хүүхдүүдийг тодруулсан гэсэн.
ш
-Таны охиныг их муухай ааштай гэж хэвлэлүүд бичдэг. Энэ тухайд?
-Тийм асуудал бий. Охиноо бага байхад нь би их дэлгүүр хэсдэг байсан юм. Энэ бүхэн охины минь зан аашт сөргөөр нөлөөлсөн. Харсан бүхнээ авах гэсэн түрэмгий сэтгэлгээтэй болсон. Би энэ бүхнийг эрт илрүүлж, охины занг эвдрэхээс өмнө арга хэмжээ авсан. Суриг дэлгүүрээр хэсч байхад зургийг нь авдаг зурагчдаас болж охин минь их бухимддаг.
о
-Дахин хуримаа хийвэл эр хүнд ямар шаардлага тавих вэ?
а - Зүгээр л мөрийг нь дэрлээд унтахад тухтай, охинд минь халамжтай байхад л хангалттай.
а
-Холливуудын эмэгтэй уран бүтээлчид өөрөөсөө дүү залуусыг сонгох болжээ?
а
-Энэ тухай бодохыг хүсэхгүй байна. Насны зөрүүтэй хосууд их л байдаг. Гэхдээ би бага байхаасаа л өөрөөсөө дүү залуусыг сонирхдоггүй байсан. Энэ бодол минь өөрчлөгдөөгүй.
а
-Санамсаргүйгээр хуучин нөхөртэйгээ тааралдахад ямар байдаг вэ?
а
-Салаад удаагүй байхдаа их хэцүү байсан. Одоо гайгүй шүү. Миний дутагдал гэхүү сайн тал гэхүү би юмыг их хурдан мартдаг.
а
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ