148 согтуу жолоочийг журамлажээ

img

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ-д өчигдөр нийт 422 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 289 дуудлага бүртгэгджээ.  Зам тээврийн осол хэргийн улмаас 14 хүн хүнд, хөнгөн гэмтснээс  дөрөв нь хүүхэд байсан байна.

ы

Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 148 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан хэдий боловч согтуугаар авто машин жолоодож яваад зам тээврийн осолд холбогдсон жолооч 6, явган зорчигч 1 бүртгэгджээ. Тухайлбал, БГД-ийн нутаг Бичил хорооллын зам, 11 дүгээр байрны урд замд Х.Сонота маркийн авто машины жолооч Ө нь явган зорчигч 50 настай эмэгтэй С болон хоёр хүнийг мөргөж гэмтээсэн. Жолооч Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бөгөөд согтуурлын зэрэг 2.10 хувьтай байжээ. Мөн БЗД-ийн нутаг Ундрам плазагийн зүүн замд Тоса маркийн авто машины жолооч О нь явган зорчигч 35 настай эрэгтэй Т-г мөргөж гэмтээсэн. Явган зорчигч Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу биеэ авч явах чадваргүй үедээ замын хөдөлгөөнд оролцсон согтуурлын зэрэг 2.16%-тай байсан зэрэг хэрэг бүртгэгдсэн аж.

Жирийн өдрүүдэд хоногт дунджаар 60-70 гаруй хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож журамлагддаг бол өчигдөр буюу 3 сарын 18-ны өдөр\ажлын өдөр\ энэ тоо хоёр дахин нэмэгджээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаа хүмүүсийн ар талд найз нөхөд, хамт олон, ихээхэн нөлөө үзүүлдэг. Тухайн хүндээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохын хор уршгийн талаар хэлж ойлгуулахын оронд дэмжиж сэтгэлийг нь хөөргөж гэмт хэрэг үйлдэх, цаашлаад эрдэнэт хүний амь нас эрүүл мэндэд аюултай нөхцөл байдалд үүсгэж байна. Ямар нэгэн гэмт хэргийн хохирогч, холбогдогч болоод ухаарах биш бусдын алдаан дээрээс ухаардаг байгаасай" гэж Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн хошууч н.Амаржаргал ярьж байна.

б

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

sogtuu:
bi tegeed yachaad bgn .tsaashdaa bi tegeed yahiin be
2015-03-19
zochin:
iim muusain oyuny khomsdoltoi ,erguu , amia bodson , khun durstei malnuudad oligtoikhon arga khemjee awaad uguuch dee , tur zasag baidag bol , shuud eruu uusgeed khoriochee . yasan archaaguy tur zasag we .
2015-03-19
эрдэнээ:
энэ элбэгдоржийг огцруулаач ээ амны панаалаар толгойг нь эргүүлээд тэнэг царайлаад өөрийгөө рекламдаад л ичмээр юм аа гадаад очиж би эх орондоо метро автобусаар явдаг ... мөн монгол бензин нөгөө насо хэд билээ тэрийгээр хөдөө орон нутагт ажиллаад л гээд шал худлаа онгоцоор явчихаад л имй тэнэг худалч хүн яаж ард түмнээ удирдан бэ?? тэгээд гадаадын луйварчдыг тэтгээд харж хандаад л.. монголынхоо хэлмэгдсэн хүмүүстээ өршөөл үзүүлж чадахгүй байж жнь бодь даатгал компанид нь хохиролыг барагдуулаад баыйхад шүүхийн шийдвэр гэсэн 7сая төгрөгийг төлсөнгүй гээд 50н хэдтэй хөгшниййг жил хориод л гэх мэт бялдууч царайлаад байдаг өмхий элбэгдорж чи өөрөө огцрооч ээ худлаа шударга царайлаад л......... ичээч ээ
2015-03-19
зочин:
согтуу жолоочийг 1 саяаар торгон гэнэ энэ гишүүд жинхэнэ авилгачдийг бэлдээд байш дээ тэд нар яяяг 1сая төгрөг төлөх үү?? 300,000-500,000 төгрөг цагдаад өгөөд л бөөн авилагчид болийш дээ 1саяыг төлөхгүй дээрх мөнгийг цагдаа нарт атгуулаад салийш дээ тэгээд харшрахгүй мөнгө өгдөг авадг цагдаагаатай найзлаад л дахиад согтуу,, хүмүүсийг хохироон ингээд улс төрчид хэцүү юмм өөр өөрсдөө хууль аврах юмаа батлуулаад лаа
2015-03-19
зочин:
согтуу жолооч нарыг машиныг улсын өмч болгооч ээ наадуул чинь согтуу жолоо барьж хүний эрүүл мэнд амь насанд хохирол учруулж машин гэсэн эд хөрөхнгийг нь сүйтгээд засварын мөнгө гээд хэдхэн төгрөг үлгэн салган хэдэн сар жилээр цувуулж өгч чадахгүй арчаагүй царайлдаг хохироолооч барагдуулж чадахгүй архи ууж хүмүүсийг хохироогоод л хэцүү байна. тэгээд зарим таньдаг цагдаа ах дүү танил талаараа яриулаад хууль нь гууль болж бн шүү дээ дорлигжаваа ямарамаа хийгээд ажлаад баыйдаг юм бэ согтуу жолоочийн хохиролыг 100% өөрөөр нь төлүүлж машиныг хурааж авдаг хуулийн заалт оруулаач ээ тэгэхгүй бол согтуу жолооч нар давраад бн ш дээ
2015-03-19
kkkk:
sogtuu joloochiin erxiig xeden jileer ch xasaad nemergyi.tertei tergyi joloo baria l yavj bgaashde.ternii orond martaxgyi boltol n torgood mashiniig n 6 saraar xuraagaad deerees n erxiig n xasax xeregtei.tegsen bxad jaaxan yum bodno.2 daxia sogtuu joloo barival 6 saraar barivchlaad albadan ajil xiilgevel yalixgyi yumnaas yamaani garz gej xen ch sogtuu joloo barixgyi bolno
2015-03-19
sonin um:
joloochiin erhiig 5aas deesh jil h a s d a g
2015-03-19
yagaad:
ha*g gedeg vg yagaad orj bolohgvi baigaa n sonin baina, tegwel hvn dair gej baigaatai yalgaagvi yum bish vv?
2015-03-19
eo eo:
sogtuugaar mashin barij baigaa joloochiin erhiig bvr 5 jileer ha*g bolmoor yumaa. hvn*gej baigaa yum shig tegeed l yawuulaad baiwal tsuuhun mongolchuud vheed duusna biz dee.
2015-03-19