Харри 1000 милл алхана

img

Их Британийн ханхүү Харри “Британичууд алхаж байна” аяны хүрээнд сайн дурынхантай 1000 милл алхахаар болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Энэхүү аяны хүрээнд ханхүү ард түмнээ хөдөлгөөний дутагдлаас сэргийлж, эрүүл амьдрахыг уриалж байгаа юм.  Харриг дагалдаж 500 гаруй хүн алхах бөгөөд ирэх сарын 5-наас эхлэн аян замдаа гарахаар төлөвлөжээ. Аялал саад, бэрхшээлтэй учирч болзошгүй учир Британийн явган цэргүүд аялагчдад зориулж тусгай хичээл заахаар болсон байна. 2001 онд ханхүү Чарльез энэхүү аянг санаачилж, 100 милл алхаж байсан удаатай юм. 2005 онд ханхүү Уильям Оксфордын их сургуульд суралцаж байхдаа 50 оюутны хамт 500 милл алхаж байжээ.




Харри ирэх сараас эхлэн цэргийн албанаас чөлөөлөгдөж байгаа юм. Тэрбээр 10 жилийн турш цэргийн алба хаасан бөгөөд эмээгийнхээ шаардлагаар ийнхүү цэргийн албанаас чөлөөлөгдөж байгаа гэж ойрын эх сурвалж мэдээлжээ.


Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ