Уулчин Т.Гүррагчаад ЗЦГ-ын тугийг гардууллаа

74 настай уулчин, гавьяат тамирчин Т.Гүррагчаа дэлхийн дээвэр Эверестийн ноён оргил Жомолунгмад авирахаар бэлтгэл сургуулилтаа хийж буй билээ. Тэрбээр Замын цагдаагийн газрын Хамгаалалтын тасгийн гуравдугаар салаанд ажиллаж байгаад гавьяаны амралтандаа гарсан, цагдаагийн бэлтгэл дэд хурандаа аж. Түүнийг өнөөдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын удирдлага, ахмадын зөвлөлийн гишүүд хүлээн авч уулзан, аян замын ерөөл өргөж, тус газрын тугийг гардууллаа.
ы
Энэ үеэр уулчин Т.Гүррагчаатай цөөн хором ярилцав.
б
-Та бэлтгэлээ хэрхэн базааж байна.
-Бэлтгэл сайн хангагдаж байгаа. Богд Дүнжингарав, Баруун ширээт хайрханууддаа гарлаа. Бурхан Халдун ууланд хоёр хоног яваад ирлээ. Ховд руугаа очиж хэд хэдэн хайрханд гарлаа. Уулнаас буух замдаа 5-10 км замд кросс хийчихдэг юм. Бэлтгэл сайхан таарч байгаа.
б
-Удахгүй эх орноосоо хөдлөх гэж байна. Багийн бүрэлдэхүүнд ямар хүмүүс явах вэ?
-Дөрөвдүгээр сарын 5-нд хөдлөх төлөвлөгөөтэй байгаа. Өмнө нь Гималайд гарч байсан н.Цэвээндаш гэдэг залуу хамт явна. Тэр авиралтын үеэр кино зураг авах төлөвлөгөөтэй явж байгаа юм. Бас ирээд үзэсгэлэн энэ тэр гаргана гэж төлөвлөж байгаа байх.
б
-Гималайд авирахад их зардал шаардаж байгаа гээд хандивын данс ажиллуулж байгааг өмнө нь мэдээлж байсан.
-Зардал мөнгө тэгээд болно доо. Манай ОБЕГ-ынхан та үүнд санаа зоволгүйгээр эрүүл мэнддээ анхаарч, Гималайн оргилд гарахаар л бод гэсэн. Тэгээд сэтгэл хангалуун байгаа.
б
-Таны нэгэн цагт зүтгэж байсан албаны удирдлагууд хүндэтгэн хүлээн авлаа. Та замын цагдаад ямар албанд үүрэг гүйцэтгэж байв.
-Харин тийм. Эдэндээ их баярлаж байна. Би 1970 оноос 1990 хүртэл буюу тэтгэвэртээ гартлаа энэ албанд ажилласан. Ж.Самбуу дарга, Д.Содном гуай, Ж.Батмөнх дарга гээд тэр үеийн төр засгийн тэргүүнүүдийн хамгаалалтад ажиллаж байлаа даа.
б
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ