Майли найз залуугаасаа салжээ

img

Дуучин Майли Сайрус энэ оноос эхлэн Арнольд Шварценеггерийн хүүтэй болзох болсон юм. Тэгвэл хосыг салсан хэмээн “TMZ”сайт мэдээллээ. Хосын дундуур Майлигийн дотны найз Наталье орсон гэж гэрчүүд мэдээллээ. Дуучин бүсгүйг Нью Йорк хотноо тоглолттой байхад Наталье, Патрик нар Мехсик рүү амралтаар явсан байна. Тэдний хамтдаа байгаа зургийг хэвлэлүүд цацаж эхэлсэн юм.




Майли твиттертээ “Хайрын төгсгөл. Харамсалтай байна. Та хоёрыг буруутгахгүй ээ. Сайхан амьдраарай. Хайр, найз хоёроосоо нэг өдөр, зэрэг хагацлаа” гэж жиргэжээ. Гэрчүүдийн мэдээлснээр “Тэднийг болздог байхад Наталье байнга шахуу Патрик руу мессеж явуулдаг байсан” гэнэ.


Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

question:
what about the guy? is he good?
2015-03-19
пелйее:
муу наиз баина даа
2015-03-19