Нар хиртэлт Улаанбаатарт ажиглагдахгүй

img

Нар бүтэн хиртэх үзэгдэл гуравдугаар сарын 20-ны өдөр ажиглагдана. Нар хиртэлт гэдгийг шинжлэх ухааны үндэслэлээр тайлбарлавал нар, дэлхий хоёрын хооронд сар орж, нар бүхлээрээ буюу зарим хэсэг нь дэлхийн зарим хэсгээс харахад саранд халхлагдаж, харагдахгүй болох үзэгдлийг хэлдэг байна. Маргааш уг үзэгдлийн зөвхөн 20 хувь нь манай орны зарим нутаг дэвсгэрт ажиглагдах юм байна. Энэ тухай Одон орон, геофизикийн судалгааны хүрээлэнгийн эрдэмтэн, доктор Д.Батмөнхтэй холбогдож тодрууллаа.

ы

-Нар бүтэн хиртэх үзэгдэл манай оронд ажиглагдана, ажиглагдахгүй гэсэн зөрүүтэй мэдээлэл гарч байна. Үүн дээр та зөв тайлбарыг нь өгөөч.

-Манай оронд нарны бүтэн хиртэлт ажиглагдахгүй. Хагас хиртэлт ажиглагдана. Хагас хиртэлт гэдэг нь нарны тодорхой нэг хэсэг сараар хаагдана гэсэн үг. Энэ нь монгол орны баруун хойд хэсгээр нар жаргах үетэй давхцаад өнгөрөх юм. Маш богино хугацаанд. Өөрөөр хэлбэл нарны бүтэн хиртэлтийн 100 хувь гэж үзэхэд манай орны баруун хойд хэсгээр 20 хувь нь нар жаргахтай давхцан ажиглагдаад өнгөрнө. Харанхуй болохгүй. Бүрхэг өдрөөс тод /гэгээтэй/ байна. Ер нь хагас хиртэлт ажиглагдах цаг хугацаа нь ч гэсэн нар жаргах үеэр буюу ажиглахад тохиромж муутай үеэр таарч байгаа.

б

-Ямар аймгийн нутаг дэвсгэрт ажиглагдахаар байна вэ?

-Увс, Ховд, Хөвсгөлийн баруун хэсгээр.

бы

-Тэгвэл нарны бүтэн хиртэлт ямар газруудад ажиглагдах юм бэ?

-Бүтэн хиртэлт нь Атлантын далайн хойд хэсгээс Норвегийн арлуудаар дамжиж, Хойд мөсөн далай руу чиглэсэн байна.

б

-Ямар хугацаанд үргэлжлэх бол.

-Улаанбаатарын цагаар 17 цаг 09 минутаас эхлээд 18 цаг 21 минутад дуусна.

б

-Манай оронд өмнө нь нар бүтэн хиртэх үзэгдэл хэдэн онд ажиглагдаж байсан бэ?

-2008 оны наймдугаар сарын 1-нд Ховд, Баян-Өлгийн нутгаар болсон. Мөн 1997 оны гуравдугаар сарын 9-нд манай орны төвийн нутгаар ажиглагдаж байсан. Энэ хоёр бол сүүлийн үед ажиглагдсан том хиртэлт. Харин ойрын үед байхгүй юм билээ.

б

-Ойрын үед гэж ямар хугацааг хэлж байна вэ?

-2063 он хүртэл.

б

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ловор:
азгүй юмаа.2063 он хүртэл юм байна
2015-03-20