Цагдаагийн алба хаагчдыг шагнав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол цэргийн өдрийг тохиолдуулан хууль зүйн салбарт амжилт бүтээл гарган, үр бүтээл, идэвх зүтгэлтэй ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчдыг төрийн дээд шагналаар шагналаа.
Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор УБ хотын цагдаагийн газрын дарга, туслах комиссар Чойжанцангийн Болдбаатар, Цагдаагийн байгууллагын ахмад ажилтан, бэлтгэл хурандаа Д.Майсүрэн, УБ хотын ЦГ-ын ахмадын зөвлөлийн гишүүн, бэлтгэл хурандаа Ч.Ганболд нарыг шагнасныг ЦЕГ-ын дарга, Тэргүүн комиссар Р.Чингис гардууллаа.
ы Мөн Цэргийн гавьяаны одонгоор ЦЕГ-ын ХНСХ-ийн дарга, цагдаагийн хурандаа Б.Бат-Өлзий, Хамгаалалтын газрын Төрийн хамгаалалтын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Баярмагнай, ГХТГ-ын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ц.Ням-Очир, ЦЕГ-ын ХНСХ-ийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Г.Түмэннасан, ЗБГХТГ-ын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Цогтбаатар, ЗЦГ-ын ахлах байцаагч Ш.Довчинбаатар, Цэргийн хүндэт медалиар Хамгаалалтын 1-р газрын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Х.Ууганбаяр нар шагнагджээ.
ы
Уг шагналаар МШАДҮМГ-ын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Т.Баатар, ЦЕГ-ын ХТХДАХ-ийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Гантулга, ОНАБХГ-ын ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Ж.Амгалан, НХЖХГ-ын ХАБХ-ийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Ц.Сугаржав, ЗБГХТГ-ын ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Ю.Ганзориг, Төв архивын газрын дэд дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Цогтгэрэл, УБ хотын ЦГ-ын ёс журмын албаны ахлах байцаагч, цагдаагийн хошууч Б.Батбилэг шагнагдсныг гардууллаа.
ы
Түүнчлэн ХГ-ын Төрийн хамгаалалтын хэлтсийн ахлах дэг журам сахиулагч, цагдаагийн ахмад Г.Батгэрэл, ХГ-ын Төрийн хамгаалалтын хэлтсийн ЗХАБХ хэсгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Саруулбат, Хамгаалалтын 2-р газрын ХН-ийн хэрэг бүртгэгч, цагдаагийн ахлагч Ш.Ганчимэг, ТЗЦХ-ийн тасгийн дарга, цагдаагийн хошууч, Б.Батсайхан, ХУД-ийн ЦХ-ийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Д.Золбаяр, СХД-ийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хэрэг бүртгэгч, цагдаагийн ахмад М.Хишигбаяр нар тус тус шагнагдав.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ