"Хүүхдийн дуу хоолой"-д нэгдээрэй

Замын Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн албан хаагчид хүүхдийн дуу хоолойг томчуудад хүргэх "Хүүхдийн дуу хоолой" фэйсбүүкийн групп нээжээ. Өнөөдөр Монгол Улсад замын хөдөлгөөнд оролцож байгаа оролцогчид замын хөдөлгөөний дүрэм болон бусад хууль тогтоомжийг зөрчиж хүүхэд багачуудыг энэ буруу зуршилдаа сургаж, тэдний аюулгүй байдалд нөлөөлөх санаатай мэт үйлдэл хийдэг дадлыг өөрчлөхийн тулд уг группийг идэвхтэй ажиллуулахаар болжээ.
ы
Хүүхэд зам тээврийн осолд өртөж амь нас, эрүүл мэндээрээ хохирох үзэгдэл нэмэгдэж байна. Энэ хуудсанд нэвтэрсэн томчууд гэлтгүй хүүхдүүд замын хөдөлгөөний дүрэм бусад хууль тогтоомж хэрхэн зөрчигдөж байгаа талаар өөрсдийн үзэл бодол санал, гомдол, сэтгэгдлийг чөлөөтэй үлдээх боломжтой аж. Мөн танд болон таны хүүхдэд тулгарсан асуудлыг сонсож, шийдвэрлэж өгөхөөр ажиллах юм байна. Фэйсбүүк хуудасны "Хүүхдийн дуу хоолой" группт нэгдээрэй.
ы
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ