Улаанбаатарт 0 хэм байна


Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16 метр хүрч шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 6-11 градус, Хүрэн балчир, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 1-6 градус хүйтэн, Говийн бүс нутгаар 3-8 градус дулаан, бусад нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 0 градус орчим байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын саваар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 3-8 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор 18-23 градус, өдөртөө 7-12 градус, Эгь-Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голуудын сав газраар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 11-13 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, ихэнх нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Дундговийн нутгаар 6-11 градус, бусад нутгаар 3-8 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 4-9 градус дулаан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ