"Оройн нахиа" болно

img

Жил бүрийн гуравдугаар сарын 21-нийг “Дэлхийн ойн өдөр” болгон зарлаж ой хамгаалах талаар улс орон бүр тодорхой арга хэмжээг зохион байгуулдаг билээ. Улс орны баялаг болсон ойн санг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр өсгөн үржүүлэх, зүй зохистой ашиглах, орчин үеийн шинэ дэвшилтэт арга технологийг нэвтрүүлэх талаар Монголын ойчдын хийж буй судалгааны ажил, туршилтын үр дүн нь энэ салбарын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох хүчин зүйлийн нэг хэсэг болж байна.

Ойн салбарын залгамж халаа болсон боловсон хүчнийг сурах, хөдөлмөрлөх, судалгааны ажил хийх урам зоригийг бадраах зорилгоор өнөөдөр “Оройн нахиа” оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг хйихээр болжээ. Хурал Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн хурлын танхимд 10.00 цагт болно.

Уг хурлыг салбарын түвшинд судалгааны ажил хийж буй бакалавр, магистр, докторын түвшинд шаталсан байдлаар уг эрдэм шинжилгээний хурлыг жил бүр уламжлал болгон явуулж байхаар төлөвлөсөн байна.

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ