Зохицуулах зөвлөл хуралдана

Дэлхийн ойн өдрийг угтан Хууль бус мод бэлтгэлээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх ажлыг удирдлага, зохион байгуулалтаар хангаж, салбар дундын зохицуулалт хийхээр болжээ.
Үүнтэй холбогдуулан өнөөдөр БОНХАЖЯ-ны “Зохицуулах зөвлөл” хуралдах юм байна. Хурлаар хууль бус мод бэлтгэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар зохион байгуулж буй арга хэмжээг танилцуулахаар төлөвлөжээ. Мөн хэлэлцсэн асуудлуудтай холбогдуулан урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах зөвлөлийн дарга үүрэг, чиглэл өгөх аж.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ