Төрд нvvрлэсэн хямралыг давах 100 хоног

Байгуулагдах vеэсээ шийдлийн, эв нэгдлийн, их эвслийн, хамтарсан гэх зэрэг тодотголтой явж ирсэн Ч.Сайханбилэгийн толгойлсон Засгийн газар єнєєдєр 100 дахь хоногтойгоо золгож байна. Парламент дахь намуудын тєлєєллєєс бvрдсэн Засгийн газар єнгєрсєн хугацаанд багагvй хэл аманд єртсєн. Гэхдээ хэдий бага цаг хугацаа мэт санагдавч улс орны хувьд 100 хоног гэдэг асар их vvрэг хариуцлагатай vе байсан биз. Тэр ч утгаараа олон “хочит” Засгийн газар багагvй амжилттай ажилласан бололтой.
h
Эдийн засгийг хэмнэлтийн горимд оруулах ажлуудыг эхлvvлэвj
Ємнєх Засгийн газар эдийн засгийн хямралаас болж, огцорсон. Тэгвэл тэрхvv хvнд цаг vеийг даван туулахын тулд єнєєгийн Засгийн газар эхний ээлжинд бvсээ чангалах хатуу шаардлагаас илvv хэмнэлтийн горимд шилжих аргыг сонгосон. Тиймдээ ч яам, агентлаг, тєрийн ємчит байгууллагуудын албан хэрэгцээнд шатахуун их зарцуулдаг, том оврын автомашин хэрэглэхийг зогсоосон. Ингэхдээ зєвхєн хєдєє ажлын дуудлагад туулах чадвар сайтай жип машин ашиглуулж, хот дотор 100 км-т 16 литрээс ихгvй шатахуун зарцуулдаг суудлын автомашин ашиглахаар болов. Єєрєєр хэлбэл тєрийн ємчит 757 байгууллагад 5058 автомашин ашиглаж байгаагийн 812 нь том оврын, 159 дунд оврын жип машинтай бєгєєд єнгєрсєн онд л гэхэд гаражийн зардалд 3.6 тэрбум тєгрєг, шатахууны зардалд 16.3 тэрбум тєгрєг, сэлбэг хэрэгслэлийн зардалд 5 тэрбум тєгрєг, жолоочийн цалинд 25 тэрбум тєгрєг гээд нийт 50 тэрбум тєгрєгийн зардал гаргасан байдаг. Тиймээс дээрх зардлыг хасах шийдвэр гаргасан нь нvдээ олсон шийдэл байлаа.h
Тvvнчлэн МИАТ-ийн алдагдлыг бууруулахын тулд ганц эх vvсвэртэй тvлш нийлvvлдэг хараат байдлаас ангижрч, тvлшний хоёр дахь эх vvсвэртэй болох ажлыг эхлvvлсэн. Тодруулбал МИАТ ХК алдагдалтай ажиллаж, эдийн засгийн байдал нь хvндрэхэд шатахууны vнэ хамгийн ихээр нєлєєлж байгаа аж. Ердєє л єнгєрсєн зургаан сарын хугацаанд шатахууны vнийн зєрvvгээс 763 сая тєгрєгийн алдагдал хvлээсэн байдаг.f
Тиймээс МИАТ-ийн алдагдлыг бууруулах эхний ажил бол ганц эх vvсвэртэй тvлш нийлvvлдэг хараат байдлаас ангижрах явдал гэж vзсэн. Тиймээс онгоцны тvлшний хоёр дахь эх vvсвэртэй холбоотой ажлыг Газрын тосны газар, “Улаанбаатар тємєр зам” ХНН хамтран зохион байгуулж, хоёр хєршєєс тvлш нийлvvлэх боломжтойг судалсны дээр хадгалах сав, тээвэр ложистикийн асуудлыг нарийвчлан судалжээ.f Vнийн хувьд Сингапурын биржийн vнэ дээр суурилсан олон улсын жишгээр тооцохоор тохиролцож, ойрын хугацаанд санамж бичиг байгуулан бэлтгэл ажлаа хангаад гэрээгээ байгуулахаар болсон. Тэгэхээр ирэх сарын сvvлч тавдугаар сарын эхнээс татан авалт хийж эхлэх боломж бvрдэн МИАТ-ийн алдагдал буурах нєхцєл бvрдсэн.
f
Сургууль, цэцэрлэгийн хvртээмж сайжирнаf
Нийслэлд хvн амын тєвєлєрєл нэмэгдэж буйн хэрээр сургууль, цэцэрлэг хvрэлцээгvй байсаар багагvй хугацааг єнгєрєгvvлсэн. Тэгэвэл Засгийн газрын хувьд єнгєрсєн 100 хоногийн хугацаанд нийслэлд хоёр жилийн хугацаанд 72 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг барьж, байгуулахаар тєлєвлєж, асуудлыг хялбархнаар шийдвэрлэж чаджээ. Таван жилийн ємнєєс хэрэгжиж эхэлсэн Концессын тухай хуулийн дагуу боловсролын салбарын анхны гэрээг хийж, энэ онд 30, ирэх онд 42 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг барьж, байгуулахаар болсон.f
Тvvнчлэн гэрээнд цогцолборын барилга, байгууламжийг барихаас гадна иж бvрэн тавилга, тоног, тєхєєрємж, цогцолборын дотоод инженерийн холболт, гадна талбайн тохижилт, шаардлагатай газарт бие даасан эх vvсвэр болох гvний худаг, бохирын усны цооног зэргийг суурилуулах ажлыг давхар гvйцэтгэх талаар тусгаж єгсєн юм. Тvvнчлэн концесс эзэмшигч нь энэхvv гэрээний концессын зvйлийг ашиглалтад хvлээлгэн єгснєєс хойш цогцолборын урсгал засвар, цэвэрлэгээ, хоолны vйлчилгээ, дотоод тавилга, сандал ширээний шинэчлэлт зэрэг хэвийн vйл ажиллагааг хангах vйлчилгээг зохих тєлбєртэйгєєр 20 жилийн хугацаанд vзvvлэхээр гэрээнд тусгасан байна. Энэхvv 72 цогцолборын концессын гэрээний нийт хєрєнгє оруулалтын хэмжээ 142.7 сая ам.доллар болж байгаа юм.f
Тvvнчлэн БНХАУ-ын буцалтгvй тусламжаар 21 сургууль барих шийдвэрийг гаргасан. Манай улсын Засгийн газарт БНХАУ-ын Засгийн газраас олгосон 300 сая юанийн буцалтгvй тусламжийн хєрєнгєєр хэрэгжvvлэх тєслєєс ерєнхий боловсролын сургуулийн барилга барих ажлыг санхvvжvvлэхээр шийдвэрлэснээр энэ онд нийслэл болон орон нутагт эхний ээлжинд 21 сургууль баригдахаар болсон юм.f
Хєшигтийн хєндийн нисэх буудал чиглэлийн авто замын санхvvжилтийг шийдвэрлэлээf
Ирэх 2016 онд Ази, Европын дээд тvвшний IX уулзалтыг Улаанбаатар хотод зохион байгуулна. Vvнтэй холбогдуулан Улаанбаатар-Хєшигтийн хєндий нисэх буудал чиглэлийн авто замыг БНХАУ-ын зээлийн хєрєнгєєр санхvvжvvлэн барьж дуусгахаар болсон нь энэ Засгийн газрын хийсэн алхмуудаас онцлох vйл явц байлаа. Учир нь дээрх нисэх буудлын эхний ээлжийг 2016 оны дундуур ашиглалтад оруулах юм. Тиймээс нийслэлтэй холбох авто замын байдлыг сайжруулах зайлшгvй шаардлагатай санхvvжилтийн эх vvсвэрийг БНХАУ-ын Засгийн газрын хєнгєлєлттэй зээлийн хєрєнгєєр шийдвэрлэх тогтсон байна. Ингэснээр Улаанбаатар-Хєшигтийн хєндийн нисэх буудал чиглэлийн зам тєлєвлєсєн хугацаандаа ашиглалтад орох нєхцєл бvрдэх ажээ.f
Тєрєєс аж vйлдвэрийн талаар баримтлах бодлоготой болох алхам бvрдлээf
Шинээр байгуулагдсан Аж vйлдвэрийн яам Монголд зайлшгvй шаардлагатай байсан юм байна гэдэг нь єнгєрсєн 100 хоногийн хугацаанд илэрхий мэдрэгдлээ. Энэ яам байгуулагдсанаар олон яаманд харьяалагдан “тэлээ хурга” шиг байсан vйлдвэрvvд нэглсэн бодлоготой болж, тєрєєс дэмжлэг авах боломжоор хангагдсан гэж хэлж болно. Учир нь Засгийн газраас “Тєрєєс аж vйлдвэрийн талаар баримтлах бодлого”-ыг хэлэлцэн дэмжээд УИХ-д єргєн бариад байна. Ийм бодлоготой болсноор Аж vйлдвэрийн салбарын эрх зvйн орчныг боловсронгуй болгож, vйлдвэрлэл эрхлэх таатай орчныг бvрдvvлэх боломжтой болно.f
Ингэхдээ “Монгол Улсын аж vйлдвэрийн нэгдсэн тєлєвлєлт, зураглал”-ыг экосистем, хvн амын нутагшил, суурьшил, тvvхий эдийн нєєц, дэд бvтцийн бодлоготой уялдуулан боловсруулах, Vйлдвэрлэлvvдийн тэргvvлэх чиглэлийг тодорхойлж, vйлдвэрлэлийн кластер, чєлєєт бvс, vйлдвэрлэл, технологийн парк, тээвэр логистикийн сvлжээг цогцоор нь тєлєвлєн хэрэгжvvлэх, Дэвшилтэт техник, єндєр технологи, инновацид суурилсан, нийгэм, эдийн засгийн vр ашиг бvхий боловсруулах vйлдвэрлэлийг хєрєнгє оруулалт, санхvvгийн бодлогоор дэмжих, тєр, шинжлэх ухаан, хувийн хэвшлийн vр ашигтай хамтын ажиллагааг дэмжих, салбарын хvний нєєцийг чадавхижуулах, бэлтгэх, Худалдааны таатай орчныг бvрдvvлэх, экспортыг тєрєлжvvлэх зэрэг зорилтуудыг гурван vе шаттайгаар тус бvр таван жилийн хугацаатай 2015-2030 онд хэрэгжvvлэхээр тєлєвлєгєє гаргаад байна.f
Энэ мэтчилэн Засгийн газрын хувьд нийгэм, эдийн засгийн бvхий л салбарт богино хугацаанд нэн шаардлагатай асуудлуудыг шийдвэрлэн, ажил хэрэг болгож эхэлжээ. Юутай ч олон намын хамтарсан Засгийн газар бие биедээ чєдєр, тушаа болж, тєр, засгийн ажлыг уяж, цалгардуулна хэмээн дvгнэж байсан хvмvvст єнєєгийн Засгийн газрын гишvvд хоноцын сэтгэлээр бус хамтын хvчээр улсаа хєгжvvлэхийн тєлєє зvтгэх боломжтой гэдгийг харуулж эхлэв бололтой.f
Эх сурвалж:
СЭТГЭГДЭЛ БИЧИХ