“Цэнхэр дэлгэц- 2015” наадмын нээлт болно

МҮОНРТ- ийн шилдэг контент болох “ Цэнхэр дэлгэц- 2015” наадмын нээлт өнөөдөр болох бөгөөд уралдаанд ирсэн шилдэг найман бүтээлийн шалгаруулалт, шагнал гардуулах ажээ.
Энэ үеэр “ Дэлгэцийн урлагийн найруулга зүйн онол, онцлог ” сэдвээр МҮОНРТ-ийн Уран сайхны удирдагч Б.Баяр, УГЗ найруулагч Ч.Дамдин мөн “Монгол жүжигчид олон улсад” сэдвээр СТА жүжигчин Б.Амарсайхан нар сонирхолтой илтгэл тавих аж. Мөн наадамд оролцож байгаа бүтээлүүдийн талаар санал бодлоо солилцох дугуй ширээний ярилцлага болох юм байна. Түүнчлэн, урлаг соёлын олны танил хүмүүс уран бүтээлээ толилуулах ажээ.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ