Минскийн гэрээ зөрчигдсөн гэв

“Нормандын дөрвөл”-ийн байгуулсан Минскийн гэрээ Украины зүүн хязгаарт хэрэгжихгүй байгаа гэж Оросын талаас мэдээллээ. Өнөөдрийг хүртэл Украины армийнхан салан тусгаарлагчдад алдаад байгаа бүс нутгуудыг эргүүлэн авахын тулд тэмцэж, энгийн иргэдийг хохироосоор байна гэж Оросын Батлан хамгаалах яамны хэвлэлийн албанаас мэдээлсэн тухай “Ройтерс” агентлаг уламжлав. Өнгөрсөн амралтын өдөр Донецк мужид таван хүн тэнсэн суманд оногдож эмнэлэгт хүргэгдсэн байна. Украины удирдлагууд гал зогсоох гэрээ хэрэгжихгүй байгааг мэдсээр байж, бодит мэдээллийг олон улсаас нууж байна хэмээн Оросын талаас буруутгасан байна.
1
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “Украины зүүн хязгаарт гал зогсоох гэрээ нэг биш нэлээн олон өдрийн өмнө зөрчигдөж, армийнхан болон салан тусгаарлагчид харилцан буудалцаж эхэлсэн. Мөн Донецк мужид өнгөрсөн шөнө буун дуу гарч, нэг энгийн иргэн шархтсан” гэж хэлжээ. Ирэх сарын 5-нд “Нормандын дөрвөл”-ийн Гадаад хэргийн сайд нар Женев хотноо уулзаж, гал зогсоох гэрээний хэрэгжилтийн талаар мэдээлэл солилцохоор болжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ