Чарльз, Обама нар уулзав

Их Британийн угсаа залгамжлах ханхүү Чарльз, гэргий Камилагийн хамтаар энэ сарын 19-23-ны өдрүүдэд АНУ-д төрийн айлчлал хийж байгаа юм. Ханхүүг өчигдөр тус улсын Ерөнхийлөгч Барак Обама цагаан ордондоо хүлээн авч уулзсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Уулзалтад дэд ерөнхийлөгч Жое Байдан оролцсон байна. Чарльз өнгөрсөн оноос эхлэн хоёр хүүгийнхээ хамтаар дэлхийд нэн ховордож буй ан амьтдыг хамгаалах, тоо толгойг нь өсгөх асуудалд гол анхаарлаа хандуулж, кампанит ажил зохион байгуулах болсон юм.
1
Чарльз “АНУ бол дэлхийн хүчирхэг гүрэн. Тиймээс ховордож, музейд тавигдахаар болоод буй ан амьтдыг хамгаалах ажилд АНУ-тай хамтрахыг хүсч байна” гэж хэлжээ. Обама “Би АНУ-ын Ерөнхийлөгч болоод Их Британийн ханхүү нартай их ойр дотно нөхөрлөж байгаа. Өнгөрсөн жил ханхүү Уильям манай улсад ирсэн. Энэ жил та хүрэлцэн ирлээ. Надад таатай байна. Мэдээж хэрэг дэлхийд нэн ховордоод байгаа ан амьтдыг хамгаалах ажилд биечлэн оролцож, шийдвэртэй алхам хийхэд туслалцаа үзүүлэх болно” гэсэн байна.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ