Зураач Л.Өнөрчимэг Ерөнхийлөгчид захидал илгээжээ

img


Зураач Л.Өнөрчимэг өөрийн цахим хуудсаараа дамжуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон Хотын дарга Э.Бат-Үүл нарт хандан захидал илгээснээ дуулгалаа.

ө

Тэрбээр “Ирэх ням гарагийн 20.30 цагаас Olloo телевизээр Ерөнхийлөгчид бичсэн захидлын минь тухай гарах болно. Харин одоо Хотын даргадаа юу гэж бичсэнийг минь уншина уу. Басхүү найзууд та бүхэн надад Хотын даргад хэлэх үнэтэй санал байвал хэлээрэй. Саналыг бичсэнээр нь, нэр устай нь албан бичиг болгоод шууд оруулахад бэлтгэх болно” хэмээн бичжээ.

ө

Түүний Хотын даргад хаягласан захидлыг хүргэж байна.



“БАЯРЛАЛАА. Эрхэм хүндэт Э.Бат-Үүл таны ажил амьдралд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.  Улсын нийслэл Улаанбаатар хотын минь ирээдүйн хөгжилд зоригтой алхмууд хийж буйд хувиасаа ТАЛАРХАЖ байгаа болно. Би танд олон арван хүмүүсийн сайн, чухал шийдэлтэй саналуудыг өргөн барьж танилцууулж чадах болсондоо баяртай байна. Иймд Ардчилсан Монгол орныхоо алдаа дутагдлыг иргэдтэйгээ хамтдаа засах нь хамгийн чухал алхам мөн бөлгөө.


Миний хэлсэн  төр засгийн бүтэц, зохион байгуулалт, тогтолцоог үндсээр нь өөрчилнө гээд байгаа учир нь бол: 1. Ард түмнийг төлөөлсөн манлайлагчид болон төр засгийн гишүүдийн үл ойлголцлууд нь дарангуйлалын шинжтэй тогтолцоо болоод байгааг өөрчлөх юмсан 2. Хотын орлогч дарга нар гэдэг ч юм уу, ерөнхий менежерүүд гэдэг ч юм уу. Энэ шал хэрэггүй давхацсан орон тооны ажилчдыг цомхотгох, нэг их олон эрх мэдэлтэн байгаад байдаг хэрнээ л шийдвэр гаргаж чаддаг нь байхгүй байгаа зохион байгуулалтыг өөрчлөх юмсан


3. Нэг л жишээ татахад, урд нь аймаг 18 байлаа, одоо 21 болсон. Гэтэл таван аймаг болох ёстой гэдгийг ойлгуулж бүтцийг өөрчлөх юмсан гэсэн олон олон зүйлсийг хамтдаа хэлэлцэж, өөрчлөх юмсан гэсэндээ чин сэтгэлиййн басхүү ард иргэдийн судалгаа буйг дуулгаж сонордуулаад байгаа юм шүү дээ, бид.


Улаанбаатар минь дэлхийн өндөр хөгжлөөс авахыг нь аваад, хаяхыг нь хаяж хөгжиж чадах болно хэмээн итгэж байна. Танд амжилт хүсье. Дэлхийн зургийн спортын холбооны ерөнхийлөгч, Монгол Улсын иргэн Өэлүн Лүүрэвийн Өнөрчимэгээс” гэжээ.


х


























Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

гараараа зурагч:
дуучин, бөхчин, алиалагч одоо бас эрээчигч л дутаж дэ
2015-03-20
зочин:
баян-өлгий аймгийн цэнгэл сумын уугуул чадвартай уран бүтээлч охин байгаам да!
2015-03-20
jaga:
маш зөв.шинжлэх ухаан,зам,харилцаа холбоо хөгжсөн өнөө үед цөөхөн аймаг,цөөхөн сум, ер нь засаг захиргааны цомхон бүтэцтэй болж жалга довныхоо үзлээс эртхэн салж эхэлмээр байна,монгол улсын нэгдсэн эрх ашиг юм юмнаас эрхэм баймаар.нөгөө бүсчилсэн хөгжил хаачиваа. 100 ямаанд 200 ухна болчоод байна ардуудаа. 3-хан сая хүнтэй шүү дээ монгол
2015-03-20