Хотын иргэд цэвэр усны хомсдолд оржээ

img

Вануату арлын орныг өнгөрсөн амралтын өдөр “Пам” хэмээх хар салхи дайрч өнгөрсөн билээ. Хар салхины улмаас тус улын нийслэл Порт Вила хот их хэмжээний хохирол амссан юм. НҮБ-ын Хүүхдийн сан “Порт Вила хотын 5000 гаруй иргэн цэвэр усны хомсдолд орсон. Иргэд далайн усыг буцалган хэрэглэж байгаа” гэж мэдээлжээ. Энэ байдал удаан үргэлжилвэл иргэдийн дунд халдварт өвчин газар авч болзошгүйг Хүүхдийн сангаас сануулжээ.

1

“Улаан загалмай” нийгэмлэгээс “Порт Вила хотын иргэд олон улсаас ирж буй тусламжаар амьдарч байна. Хар салхины улмаас 20 мянга гаруй иргэн орон гэрээ алдаж, тусламжийн майханд амьдарч байгаа” гэжээ. Их Британи, Шинэ Зеландын Засгийн газар тус улсад 1.5 сая ам.долларын өртөг бүхий тусламжийн барааг илгээсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Мөн НҮБ нэг сая тонн цэвэр ус, 40 мянган ширхэг майхан илгээсэн байна.

“Пад” хар салхины улмаас 22 хүн амиа алдаж, 14 сураггүй алга болсон юм. Сураггүй алга болсон иргэдийг хайх ажиллагаанд Австрали улс нэгдэхээ мэдэгдэж, 100 гаруй аврагчаа илгээжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ubtaaa:
mongol buu inge
2015-03-20