Коран судрыг гутаасан хэмээн эмэгтэйг хороожээ
Афганистаны иргэн 27 настай эмэгтэйг Коран судрыг гутаасан хэргээр амь насыг нь хөнөөсөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Нийслэл Кабул хотын төвд эмэгтэйг 50 гаруй залуус чулуу, тоосгоор шидэж аминд нь хүрчээ. Түүнийг амиа алдсны дараа залуус цогцсыг нь галдан шатааж, “Эмэгтэй хүн Коран судрыг гутаах нь улс оронд аюултай. Эмэгтэйчүүд боловсрол эзэмших шаардлагагүй гэдгийг энэ үйл явдал баталлаа” хэмээн хэлжээ. Эмэгтэй өнгөрсөн сард гэрийнхээ хаалга дээр “Коран судрыг чөтгөр ав. Энэ сударт бичсэн бүхэн худал” гэж бичсэн гэнэ.
Эмэгтэй амиа алдахаасаа өмнө дээрх
бичгийг бичээгүй хэмээн учирласан ч нэмэр болоогүй аж. Аймшигт хэрэг гарч
байхад Кабул хотын цагдаа нар юу ч хийхгүй, залуусыг зөвтгөсөн аястай байсан
гэж гэрчүүд мэдээлсэн байна. Цагдаагийн газраас эмэгтэйн аминд хүрсэн хэд хэдэн
хүнийг баривчилсан гэдгээ мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ