Хамтарсан сургуулилт эхэллээ

АНУ-Өмнөд Солонгосын цэргийн хамтарсан сургуулилт өчигдөр 17.00 цагт албан ёсоор эхэлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Цэргийн сургуулилтад америкийн 1000, Өмнөд Солонгосын 3000 цэрэг оролцож байгаа аж. Цэргүүд Солонгосын хойг болон Сөүлээс 500 км-ийн цаана байрлах баазад 45 хоногийн хугацаатай цэргийн сургуулилт хийх билээ.
1
Солонгосын хойгт цэргийн сургуулилт явагдаж эхэлсэнтэй холбоотойгоор Хойд Солонгос дайны бэлэн байдалд шилжиж, хил орчмын хяналтаа хоёр дахин нэмэгдүүлсэн гэж Сөүлийн талаас мэдээллээ. Мөн долоо хоногийн өмнө Хойд Солонгос сургуулилт явагдах бүс нутаг руу пуужин харваж, саад учруулна хэмээн сүрдүүлжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ