Төрийн банкны “Оюунлаг залуусыг дэмжих аян” СУИС-ийн “Оюутан театр”-аар зочиллоо

img

XX зууны манлай дуурь Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” дуурийг СУИС-ын багш, оюутан залуус шинэчлэн найруулж, үзэгчдийн хүртээл болголоо.

Урлаг соёлын алдартнуудаар дүүрсэн “Оюутан театр”-т “Учиртай гурван толгой” дуурь эхлэхийн өмнө нэгэн учрыг тайлж СУИС-ийн Хөгжим урлагийн сургуулийн захирал дэд профессор, хөгжим судлаач Г.Ганцэцэг хэлэхдээ “Бид Төрийн банктай хамтран ажиллаад 5 жилийн нүүр үзжээ. Энэ хугацаанд Төрийн банктай хамтран нийгмийн хариуцлагын чиглэлээр олон сайхан ажлыг хэрэгжүүлж байна. Өнөөдрийн “Учиртай гурван толгой” дуурийг 81 дахь удаагаа тайзан дээр амилуулж буй энэхүү баяр дээр баяр нэмж, Төрийн банкны хамт олон маань “Оюунлаг залуусыг дэмжих аян”-ынхаа хүрээнд авьяас, чадвартай хэдий ч сургалтын төлбөрөө төлөх болмжгүй байгаа 5 оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлгийг Төрийн банкны ерөнхий захирал Д.Батсайхан тэргүүтэй банкны удирдлагууд гардуулж байгаад баяртай байна” гэлээ.

1

Оюунлаг залуусыг дэмжиж буй Төрийн банкны энэхүү аян нь Монгол улсын ирээдүй болсон залуу үеийнхээ боловсрол, авьяас чадвар, санал санаачилгыг дэмжих, өөртөө итгэлтэй залуу хойч үеийг төрүүлэх, цаашлаад нийгмийн олон салбарын хөгжилд хувь нэмрээ оруулсан нийгмийн хариуцлагын нэгээхэн ажил байлаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ