Иргэдийн орлогыг шударга бус үнээс хамгаална

img

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтран ажиллах гэрээ өнөөдөр  байгууллаа. Эдгээр байгууллага хамтарч ажилласнаар иргэд, хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалах болно гэдгийг удирдлагууд нь онцолсон.

б

ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан “Энэ гэрээг байгуулснаар манай хоёр байгууллага хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд нэгэндээ харилцан дэмжлэг үзүүлж ажилах юм. Тухайлбал, иргэд, хөдөлмөрчдийн ажиллах нөхцлийг сайжруулах, бараа бүтэгдэхүүний үнийн хэт өсөлтөөс хамгаалах, иргэдийг төөрөлдүүлсэн, эрх ашгийг нь зөрчсөн зар сурталчилгааг таслан зосгоох зэрэг ажлыг хамтарч хэрэгжүүлэх юм” гэж ярьсан.

б

Мөн байгуулага аж ахуй нэгжүүд хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийг хэрхэн хэрэгжүүлж байгаад хяналт тавих аж. Цахилгаан эрчим хүч, дулаан ус хангамж, нийтийн тээвэр гэх мэт давамгай болон монопол аж ахуй эрхлэгчдийн үнийн үндэслэлийг судалж хяналт шалгалт хийх ажлуудыг хамтарч хийхээр болжээ.

Тэрчлэн төрийн өмч хувьчлагдахад тэнд ажиллаж байгаа хүмүүст хэрхэн нөлөөлөхийг судлах, ажилчдын ажлын байрыг хадгалан үлдэх нөхцлийг сайжруулах ажлыг хамтран хийх юм байна.

б

Харин МҮЭХ-ны ерөнхийлөгч Э.Амгаланбаатар “Цаг үеийн хувьд онцлог, улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа үед гэрээ байгуулж байна. Манай хоёр байгууллага тодорхой чиглэлээр хамтарч ажиллана. Ялангуяа иргэдийн орлогыг шударга бус үнээс хамгаалах, ажлын байрны нөхцлийг сайжруулах, хөдөлмөрийн харилцаа, нийгмийн хамгааллын асуудлыг голлоно. Эдгээр асуудлыг судалгаа, хяналт, шалгалт хийх, тодорхой чиглэлүүдээр бодлогын баримт бичиг боловсруулна. Хамтын ажиллагааны эцсийн үр дүн бол ард иргэдийн эрх ашиг зөрчигдөхгүй, амьдралын нөхцөл байдал сайжирснаар тодорхойлогдоно” гэлээ.

б

Энэ хоёр байгууллага өмнө нь цахилгаан дулааны үнийг иргэдэд хүндрэл үүсгэхээргүй бодитойгоор байлгах, таксины үнийг тогтох зэргээр хамтран ажиллаж байжээ.

б

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ххххх:
цаасан дээр буусан гэрээ амьдралд хир хэрэгжих юм бол доо бас л нэг цаасаар хөөцөлдсөн ажил байх
2015-03-20
өвгөн:
ашгүй дээ нэг ч гэсэн нь маш зөв зам дээр байна хэцүү дээ бүү шантар. энгийн иргэдийг гэх хүн байгууллага үгүй болоод байсан даа
2015-03-20
өвгөн :
ашгүй дээ нэг ч гэсэн нь маш зөв зам дээр байна хэцүү дээ бүү шантар. энгийн иргэдийг гэх хүн байгууллага үгүй болоод байсан даа
2015-03-20
tanhim:
setguulch tsagdaa shig baij bolohgui geh metiig
2015-03-20
humuun:
zov medee bna
2015-03-20